Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах чиглэлээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу үнэлгээ хийх нэгдсэн хуралдааныг зохион байгуулж байна.
Хуралдааны үеэр “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилга, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу 2018-2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүн, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалыг танилцуулж, хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх үнэлгээний ажил /1-10 дугаар үндсэн чиглэл/, үндсэн чиглэл тус бүрийн үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөмж гаргаж, дүгнэлт боловсруулах юм.
Ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )