Чингэлэг тээврийн эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврын талаар “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс өнөөдөр (2022.03.10) мэдээллээ.
Тээвэрчдийн төлөөлөл "Замын-Үүдэд 5,359 автомашин хил дээр Хятад улс руу гарах дарааллаа хүлээж байгаа. Үүний 1,428 нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй. Харин 321 нь банк бус санхүүгийн байгууллагад бүртгэлтэй байгаа бол иргэдийн 3,338 машин байна. Үүнийг нийтэд нь авч үзвэл, компанийн болон иргэдийн машин ч байна. Гэтэл Замын-Үүдийн жолооч нарт л муу нэрийг хамаатуулдаг.
Замын-Үүд боомттой холбоотой асуудалд Замын-Үүд сумын иргэд өртөж байна. Тээвэр зохион байгуулалтад тээвэрчид хамгийн их хамтарч ажилласан. Гэтэл одоо төр засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Тээвэрчид хямд үнийн саналаар Засгийн газартай гэрээ хийсэн. Сүүлдээ тээвэрчдийг шунахай гэж одоогийн зохион байгуулалтаас хассан.
Өдөрт гурван компанийн 50 машинаар чингэлэг тээвэрлэж байгаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна. Тодруулбал, найм хоногт 300 задгай машинаар зөөх ачааг 21 хоногт 50 машинаар зөөсөн. Энэ хоногийн зөрүү нь ард иргэдийн мөнгө, цаг хугацаанд алдагдуулж байна.
Мөн шилжүүлгийн ачааг цэргүүдээр хийлгэж, тэг цэгээс гаалийн терминал хүртэлх ачааны машиныг цэргийн алба хаагчдаар жолоодуулж байгаа нь Замын-Үүд дэх хүмүүсийн ажлын байрыг булааж байна. Иргэд зээлээ төлж чадахгүй боллоо. Хүмүүсийн хоорондын харилцаа муудаж, гэр бүл салахад хүрч байна.
Нэг чингэлэг ачаа 70 м.куб болно. Нэг м.куб нь 1500 юаньтай тэнцэнэ. Тэгэхээр нэг чингэлэг ачаа 150 мянган юань буюу 47.2 сая төгрөг болно. Хятад улс руу 44 хоногт 93 тэрбум төгрөг урсаад байна" гэсэн юм.
Мөн тэд Замын -Үүдэд задгай тээврийг үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Хятадын хилийн хоригт орчоод байхад Монголд мянга орилоод Энэ тэнэг гарууд амжилт олох уу??? Хэн ч биш гэдгийг минь 2 талын херш ах нар анхааруулаал байнадаа!!!
Бичсэн сэтгэгдэл яагаад устгаад байна.
Эрээн гэж жижигхэн хотод нөлөөлж чадахгүй улс гэж байвал үнийн дарамтандаа дарлуулаад байж байх уу?
Тусгаар тогтносон улс байж Эрээнд гэж жижиг хотод нөлөөлж чадахгүй үнийн дарамтанд дарлуулаад байж бай гэж байна уу?
chadal chuny xurbel Ereen ochood xuts
Эрээн хотын шийдвэрт Монгол улс нөлөөлж чадахгүй л байгаа шүү дээ. Байгаа оно.