ЧИНГЭЛТЭЙ: “Электрон тамхины хор уршиг, сөрөг нөлөө” сургалт боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн өдөр буюу “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

2022 оны Олон улсын хэрэглэгчийн өдрийг 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглох үйл ажиллагааг санаачлан тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.

Тус ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 200 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдэд “Электрон тамхины хор уршиг эрүүл мэндэд, үзүүлэх сөрөг нөлөө” сэдвээр мэдлэг боловсрол олгох сургалтыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Мөн дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Х.Алтаншагай худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайн тохижилт, хаягжилт, цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ажиллах чиглэлийг өгч, дүүргийн 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top