5.7 мянган тонн шатахуун Монгол руу ачигджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Улсын хэмжээнд энэ сарын 7-ны өдрийн байдлаар нийт 162,965 тонн шатахууны нөөцтэй байна гэж АМГТГ-аас мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 11,579 тонн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тонн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тонн буюу 38 хоног, дизелийн түлш 95,447 тонн буюу 35 хоногийн нөөцтэй байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 84,110 тонн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, дизелийн түлшний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 312.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 6.3 мянган тонн, АИ-92 автобензин 117.0 мянган тонн, АИ-95/98 автобензин 3.7 мянган тонн, дизелийн түлш  155.7 мянган тонн, онгоцны түлш 5.0 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 25.2 мянган тонныг эзэлжээ.

Гуравдугаар сард нийт 59.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн захиалснаас 54 мянган тонныг  импортлон авсан бол 5.7 мянган тонн бүтээгдэхүүн  замдаа ачигдан ирж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top