Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн талаар өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.03.11)
Энэ үеэр Зам тээврийн, хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Замын-Үүд боомтоор орж ирж байгаа чингэлэг тээврийн зохион байгуулалтын талаар тайлбарлаж, шаардлага ирүүлсэн тээвэрчидтэй уулзах талаар мэдэгдлээ.
Ингэхдээ тэрбээр "Нэгдүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл 3141 чингэлгийг хилээр оруулж ирсэн. Эдгээр чингэлгийг оруулж ирэхэд 3400 орчим тээврийн хэрэгсэл оролцсон байна. Цаашдаа Замын-Үүдийн чингэлэг тээврийн солилцоог сайжруулах асуудлаар Хятадын талтай ярилцаж байна.
Мөн бараа таваарын эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хилийн цэг өргөтгөх ажлыг хоёр талдаа ярилцаж байгаа. Хилийн цэгийг өргөтгөхийн тулд хөрөнгө оруулалт, хүний нөөц, техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Энэ хөрөнгө оруулалтынхаа эргэн нөхөгдөх боломж, хүртээмжтэй байдал зэргийг нарийвчлан ярилцах шаардлагатай. Тиймээс энэ ажлыг дөрөвдүгээр сард эхлэхээр төлөвлөж байна.
Хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг харахад барилгын материал илүү их орж ирж байгаа. Мөн хүнс, гэр ахуй, сэлбэг хэрэгсэл гэх мэт бүтээгдэхүүнүүд ч бий.
Урд хөршийн халдвар хамгааллын дэглэм огт буураагүй байгаа. Тиймээс хилээр ачаа оруулж ирэх асуудлыг хуучин горимд шилжүүлэх боломжгүй байна.
Тээвэр зохион байгуулалтад хувийн хэвшлийнхнийг оролцуулах хүсэлт ирсэн. Замын-Үүдийн чингэлэг тээврийн зохион байгуулалтыг хийхдээ Замын-Үүдээс Улаанбаатар болон бусад чиглэлээр дотоодын тээвэр зохион байгуулалтад оролцох боломжийг нь нээлттэй байлгаж байгаа. Замын-Үүдээс өдөрт гарч байгаа тээврийн хэрэгслүүдийн 70-80 хувь нь Замын-Үүдэд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл.
Өнөөдрийн нөхцөл байдалд хилээр орж ирж байгаа ачаа бараа нь хязгаарлагдмал учраас Замын-Үүдэд ажиллаж, амьдарч буй хүмүүст хүртээмжтэй байж чадахгүй байгаа.
Тээвэрлэлт зохион байгуулалтад хувийн тээврийн хэрэгслийг оруулахдаа дүрэм журам, хуулийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж байгаа. Тээвэрчидтэй уулзалт хийхэд нээлттэй. Айж, зугтаад байх зүйл байхгүй. Тээвэрчдийн зүгээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох санал тавьж байна. Энэ тогтоолыг цуцалж болохгүй. Хэрвээ цуцалсан тохиолдолд Эрээний хил хаагдана.
Өнөөдрийн байдлаар "Гашуун сухайт" боомтоор нүүрсний 200 орчим, зэсийн баяжмалын 30-40 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Мөн бусад бараа материал ч орж, гарч байгаа. Нийтдээ 230 орчим тээврийн хэрэгсэл өдөрт орж, гарч байна. "Булган" боомтоор өдөрт 150 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. "Ханги" боомтоор 100-110 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна. "Алтанбулаг" боомтоор 40-60 тээврийн хэрэгсэл, "Боршоо", "Цагаан нуур"-аар 20-40 тээврийн хэрэгсэл орж гарч байна. Харин Замын-Үүдийн боомтоор өдөрт 60-70 чингэлэг, 40-60 тээврийн хэрэгсэл орж, гарч байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 9 )
Цусалж хандаггүй хулгаачууд бэ луйварчин дээрэмчин засгийн газар та нар ялаа үүрэх цаг ирнээ.
задгай тээвэр явж бж юмны үнэ буурна шдээ.али болох олрн машингарч бж ачааны ханш бууна гэдэгийг нэг дүгээр ангийн хүүхэд ч ойлгохоор бгаа биз дээ
юмны үнээ хараачээ новшнуудаа цалин нэмээчээ авж байгаа сарын цалин хаанаа ч хүрэхгүй хэцүү бнаа яг л хоосон хоночих гээд бн
Одоо энэ коронагийн үед зүгээр ингээд боломжоороо улс хоорондын тээврээ зогсоолгүй хийж байсан нь дээрээ мад л цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг бүх юм сайхан болно доо
Ажилаа хийж чадахгүй бол эртхэн зайгаа тавиад зам зайл
tor ni orood l unee buulgaad ogii l geed bgaagui yu.er une buusan zuil alga.harin ch esregeeree bur osloo.odoo tegeed hyatadiin bool boloh ni dutaj dee.oligtoi shiidber gargaj chadahgui heden nohduudtei yanaa.ellgeeree hebtlee.
Чааваас даа Хятадуудад захирагдаад ард түмнээ дарлуулж байхдаа таарсан энэ дарганцар нараа татаж авбал таармаар юм. Ард иргэдээ доромжлуулах гэж МАН-ыг сонгуулиар сонгож гаргаагүй л байлтай билээ тэгтэл Хятадуудад үг хэлж чадахгүй толгой дээрээ гаргаж дээ чааваас ингэж байж яаж төр барих юм бол...
учраа олоод нэгдэж чадахгүй шуналтай жолооч нарыг ёстой явуулж болохгүй юмны үнэ эд нараас болж нэмэгдсэн гэдгийг монгол даяараа мэднэ
Хил хаасан хаагаагүй юмны үнэ тэнгэрт хадаад байдаг.. МАН-ынхан хошногоны нүхээ ухаж үнэрлэж сууцгаагаад байдаг..Явал таарах вэ?