Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр (2022.03.11) багш нарын цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хүргэхдээ "Сайн багш бол өндөр цалин авдаг, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжинэ" хэмээн ярьсан.
Түүний энэхүү мэдэгдлээс үүдэж иргэдийн дунд маргаан өрнөөд байсан бол Л.Энх-Амгалан сайд өнөөдөр (2022.03.11) цахим хуудсаараа дамжуулан тус мэдэгдэлдээ уучлалт хүслээ.
Ингэхдээ "Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой...Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ...
...Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм..." гэжээ.
БШУ-ны сайдын цахим хуудсаараа нийтэлсэн мэдээлэл
Сэтгэгдэл ( 6 )
Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэцгээдэг түүндээ ч дасан зохицсон хүмүүс ш дээ. Сайд хүн гэхээр үргэлж зөв яриад хүмүүст таалагдаад байх албагүй. Багш нар ч хүүхдүүдийг сайн муу, баян ядуу амьдралаар нь ялгаад л байдаг өөрсдөө ч мэдэж л байгаа. Ухамсартай ,уучлал гуйдаг сайдтай байгаа нь сайны шинж дээ.
Сайн муу багш гэж байлгүй яахав дээ, бид чинь бүгдээрээ л багш нараар дамжсан хүмүүс шүү дээ, мэдэлгүй дээ, Сайдад ямар ч буруу байхгүй
муу сурдаг сурагчгүй бөөн онц сурлагатангуудтай болох нь дээ.
Үр дүнгээр гэдэг ч ерөөсөө болохгүй, сайд минь үүнээсээ болж унах нь дээ.
Гайгүй сайд юм болов гэсэн чинь их ярьдаг л хүн шиг харагдах болсон
Сайн мууг нь гаргасан бүтээгдэхүүнээр нь ЭЕШ дүгнээд өгдөг шүү дээ.