Удирдах бүрэлдэхүүн спортоор өрсөлдөж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр зохион байгууллагддаг “Нөхөрсөг-Уулзалт-2022” гар бөмбөг, биллиардын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулж байна.

Гар бөмбөгийн тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байгаа бол биллиардын тэмцээн “Тэнүүн Өлзий” ХХК-ийн “Агар” центрийн клубт болж байна.

Нөхөрсөг тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоодын болон агаарын цэргийн нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Эх сурвалж:  Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.218.113) 2022 оны 03 сарын 11

Марш тактикаар өрсөлдүүлэхгүй яасан юм бэ. Билльяард бол дарга гарын спорт юм байна тийм үү.

0  |  0
Top