ЧИНГЭЛТЭЙ: "Бүх нийтийн их цэвэрлэгээ” нэг өдрийг хамтдаа бүтээе

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 174 тогтоолоор 2022 онд дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан билээ.Тэгвэл энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар “БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г зохион байгуулах гэж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуй нэгжүүд нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа өмч болон орчны гадна талбайн тохижилт, хаягийн байгууламж, өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч идэвхтэй оролцоно уу.

“БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” энэ сарын 19-ны өдөр буюу бямба гарагт болох бөгөөд иргэд, ААНБ-ууд та бүхнийг идэвхтэй хамрагдаж, дүүргээ цэвэр цэмцгэр байлгахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bii(202.21.108.211) 2022 оны 03 сарын 11

minii setgegdel yaachiv.

0  |  0
bii(202.21.108.211) 2022 оны 03 сарын 11

iim tseverlegee hiihgui bol niislel hot maani mash ih hogtoi bnaa ba ba.bas hogiin savnuuda nemeeche.alban gazar uilchilgeenii gazruud dotor gadnaa hogiin sav hovor bn shu

0  |  0
Top