Найман компанийн газрын тосны агуулахад шалгалт хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Ашигт малтмал газрын тосны газраас Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн шатахуун хадгалж буй 29 агуулах, шингэрүүлсэн шатдаг хийн 11 агуулахад энэ сарын 1-25-ны өдрүүдэд шалгалт хийж байна. Энэ хүрээнд одоогоор 8 аж ахуйн нэгжийн /“Газ ойл нефть” ХХК, “Лекс ойл” ХХК, “Монсуль” ХХК, “М-Ойл групп” ХХК, “М1 энержи” ХХК, “Синчи-Ойл” ХХК, “Эко Вест Ойл” ХХК, “Петрохаан” ХХК/  агуулахын барилга, байгууламжид гал тэсвэршилтийн зэрэглэл, сав тоног төхөөрөмжийн хоорондын болон бусад объектууд хүртэлх галын аюулын зай хэмжээ, бүтээгдэхүүн хадгалж буй савны парк, орлого, зарлагын технологийн ил шугам хоолой, ачих, буулгах байгууламжийн үндсэн бүрэлдэхүүн, насос станцууд нь норм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд техник, технологийн үзлэг, шалгалт хийжээ.

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж нь  “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм” БНбД 21-03-04, “Хийн хангамж” БНбД 42-01-19 норм, техникийн ерөнхий шаардлагын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах. Технологийн байгууламж. Техникийн ерөнхий шаардлага” MNS5746:200 стандартаар тогтоосон  шаардлагуудыг хангасан байх шаардлагатай байдаг тул Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтмол давтамжтай үзлэг, шалгалт хийдэг гэж АМГТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top