Боловсролын салбарт шинэ төсөл хэрэгжүүлэх саналыг дэлхийн банк илэрхийллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Хүний хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Руслан Емцовыг хүлээн авч уулзав. 

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хугацаа энэ онд дуусна. Гэхдээ үргэлжлүүлэн хамтрах талаар энэ уулзалтын үеэр санал солилцлоо.

Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор суурь боловсролын түвшинд шинэ төсөл хэрэгжүүлэх Дэлхийн банк болон "Education Outcome Fund”-тай хамтран хэрэгжүүлдэг үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг ашиглан бага насны буюу 0-5 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, бага насны хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх санал тавив.

Дэлхийн банкны зүгээс 5 чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

  • Ковидын өмнөх болон дараах хичээл хоцрогдлыг нөхөх замаар боловсролын чанарыг дээшлүүлэх,
  • боловсролын түвшин бүрд интеграцчлал хийж, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбартай уялдуулах
  • Бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр
  • Бага насны хүүхдийн сурлагын ахиц, амжилтыг оношлох стандарт, арга зүйг ашиглан бага, дунд ангийн сурагчдын сурлагын хоцрогдлыг эрт илрүүлэх
  • Салбар дундын болон дижитал хэрэглээний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэйгээ дэлхийн банкныхан илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top