Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтэд ОХУ-ын эзлэх хувь хэмжээний талаарх мэдээллийг ҮСХ-ноос өгч байна.
ОХУ нь европын орнуудаас импортолсон бараа бүтээгдэхүүний 28.6 хувийг дангаар бүрдүүлж буй аж. Тус улс нь манай улсын азотын бордооны 98.5 хувийг, вагоны импортын 98.4 хувийг, нефтийн бүтээгдэхүүний 88.6 хувийг, байгалийн хийн 84.3 хувийг, арматур төмрийн 62 хувийг тус тус бүрдүүлж байна.
Монгол Улс 2021 онд хүнсний бус бараа бүтээгдэхүүний импортод 5.9 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэгвэл энэ дүнгийн 38.4 хувийг европын орнууд, үүнээс 27.5 хувийг ОХУ бүрдүүлжээ.
Түүнчлэн эмзүйн бүтээгдэхүүний 46.8 хувийг, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүний 54.5 хувийг, угаалгын бодисын 49.1 хувийг Европын орнуудаас импортоор авжээ.
Сэтгэгдэл ( 0 )