Нийслэлийн Онцгой байдлын газрын 2022 оны “Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль” өнөөдөр боллоо. Дадлага сургуулилтын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцов.
Өнөөдрийн дадлага, сургуульд нийслэлийн ОБГ-ын бүтэц, нэгжүүдийн 16 багийн 190 гаруй алба хаагч хурд хүч, эр зориг авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тодруулбал, алба хаагчид чиг үүргийн буюу жагсаалын үзүүлэх тоглолт, салаа бүлгийн 10 км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа зэрэг 18 төрөлд өрсөлдсөн юм.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ы дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд Онцгой байдлын алба бие бялдар, техник хэрэгслийн байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил энэхүү дадлага сургуулийг зохион байгуулаагүй. Нийслэлийн ИТХ, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон нийслэлийн Засаг дарга тусгай чиг үүргийн бүх албадын бэлэн байдал, техник технологийн асуудлыг үе шаттай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн Нийслэлийн ИТХ-д нийслэлийн Засаг даргын зүгээс бүх төрлийн стандартыг шинэчлэн, хэлэлцүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа. Эдгээр стандартаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаас гадна тусгай чиг үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Наанаасаа шууд богд уулруу явж ажлаа хийнэ үү