БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.03.12/ Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллаж байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлснээр Монгол Улсын экспорт нэмэгдэж, ДНБ нэмэгдэх гэх мэт олон давуу талууд бий болох боломжтой.
Эдийн чөлөөт бүс төлөвлөлт нь:
- Тээвэр, логистикийн бүс
- Үйлдвэрлэлийн бүс
- Худалдаа үйлчилгээний бүс
- Аялал жуулчлалын бүс хэсгээс бүрдэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ч чөлөөт бүс орчимд мод тарьж, ногоон байгууламжийг бий болгоно. Ингэхдээ тухайн орон нутгийн хөрс, усны судалгааг нарийвчлан хийж, тус газрын хөрсөнд ургах өөрөөр хэлбэл амьдрах чадвартай мод, модлог ургамлыг сонгон Израиль улсын технологийг ашиглан нутагшуулах судалгааны ажил хийгдэж байгааг Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга А.Энхзул танилцуулав.
Түүнээс гадна “Тэрбум мод” хөтөлбөрийг говийн бүсэд хэрэгжүүлэх жишиг Агропаркыг байгуулахаар төсөл боловсруулсан байна. Чөлөөт бүсийн 900 га талбайг бүхэлд нь ногоон байгууламжийн агаар чийгшүүлэгч, усан сан, усалгааны ухаалаг системд холбох, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажил хийхээр төлөвлөж, зураг төслийг боловсруулжээ. Нийт 900 га газраас эхний ээлжийн дэд бүтцэд холбогдсон 100.43 га газрыг аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлээд байгаа гэв.
Чөлөөт бүсэд:
- Барилгын материалын үйлдвэр 2,
- Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр 1,
- Агуулах, логистикийн 1 төвийн эхний шатны бүтээн байгуулалтын ажил хийгдэж,
- Худалдаа үйлчилгээний 2 төвийн барилгын ажил эхэлсэн байна.
Мөн 2022 оны байдлаар нийт 35 аж ахуйн нэгж ажлын даалгавараа авч, зураг төслөө боловсруулах шатандаа явж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Said aa Mod sain taariul EReen nogoon hot bolson
Даваабаяр зөвлөх болсон уу .Албан тушаал эрх мэдэл олдож байвал хүн гэдэг үнэт зүйлгүй болжээ. Энхзул аа мэдэхгүй чадахгүй байж ажлаа өг.Ширэлчихсэн Оюуэрдэнэ биш
Дэргэд чинь говийг ногооруулсан Эрээн гэж бөөн туршлага, технологи, иноваци байхад юун Израйл вэ бас? Төслийн мөнгөөр европоор тэнэх сайхан л бх даа.
Говийн бүс нутагт ажиллаж байгаа нь сайн байна, өнөөдөр шинэ боомт, төмөр замын зүүнбаян, Ханги мандал чиглэлийн замын нээлт болж байх шиг байна, энэ сайн байна, гэхдээ төмөр замаа барихдаа зэрлэг ан амьтадын нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар сайтар тооцоо судалгаатай бүтээн байгуулалт хийх тал дээр байгаль орчны сайдын хувьд анхаарч ажиллаарай, өмнийн говиудад хэд хэдэн блок хаалт үүсэхээр байна шүү.