ТОЙМ: ОХУ-ын эсрэг хоригууд Украиныг аврах уу!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Украины түрэмгийллийн хариуд дэлхийн улс орнууд Оросын эдийн засагт хатуу хориг арга хэмжээ авсан. Оросын томоохон банкууд дэлхийн санхүүгийн системээс тасраад буй. Түүнчлэн ОХУ-ын олон улсын нөөцөд байсан хэдэн зуун тэрбумыг битүүмжлээд  байна. Хэд хэдэн улс Оросын онгоцыг агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглосон.

Ерөнхийлөгч Владимир Путиний  ойр дотнын болоод Оросын олон арван өндөр албан тушаалтан  хатуу хориг арга хэмжээнд өртсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ Оросоос газрын тос импортлохоо зогсооно гэж мэдэгдэв. Их Британи мөн оны эцэс гэхэд Оросын газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах төлөвлөгөөгөө танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ Оросын эдийн засгийг доройтуулж, Путин Украинд хийсэн дайралтаа зогсоохоос өөр сонголтгүй болно гэж  итгэх өөдрөг үзэлтнүүд ч байна. Тэд Путин шиг төмөр  нударгатай эрх баригч ч гэсэн хямралыг даван туулахын зэрэгцээ  эрх мэдлээ хадгалахад хэцүү байх болно гэж тэд үзэж байна.

Гэхдээ нөгөө талаас хориг арга хэмжээ үр дүнд хүрэх нь ховор бөгөөд ихэнхдээ сөрөг үр дагавар дагуулдаг гэж үзэх шинжээчид ч байна. Тэд эдийн засгийн хариу арга хэмжээнээс болж иргэд хамгийн их хохирдог бөгөөд авторитар удирдагчдад эрх мэдлээ улам бэхжүүлэх боломж болдог гэж үзэж байгаа аж. Харин зарим нь Путин Украиныг байлдан дагуулахын төлөө тууштай байгаа тул эдийн засгийн ямар ч хохирол түүнийг зорилгоос нь буцаахгүй гэж үзэж байна.

 

ЦААШЛААД ЮУ БОЛОХ УУ

 

Хэрэв Оросын бөмбөг Украины энгийн иргэд дээр  буусаар байвал илүү олон орон, бизнес  эрхлэгчид Кремлийг үл тоомсорлож  магадгүй юм. Оросын шатахууны импортоос илүү хамааралтай Европын эх газрын орнууд Москвагийн газрын тос, байгалийн хийг бойкотлоход бэлэн байгаа эсэх нь хориг арга хэмжээний хамгийн том асуултын нэг хэвээр байна.  Хэдийгээр  цаг хугацаа шаардагдаж магадгүй ч хориг арга хэмжээ нь эцэстээ Путинийг  ядраана гэж ажиглагчид үзэж байна. “

USA Today” Карли Пиерсэн 

“Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд нь үр дүнд хүрэх болно. Гэхдээ нэг шөнийн дотор болохгүй. Энэ хооронд бид Украины ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн хүчин чармайлтаа үргэлжлүүлэн дэмжиж, Путин байр сууриа няцаах хүртэл хориг арга хэмжээгээ цуцлах ёсгүй” гэжээ. 

 

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ НЬ ПУТИНИЙ ЭРХ МЭДЭЛД БОДИТ АЮУЛ УЧРУУЛАХ УУ

 

Уолл Стрит сэтгүүл-Холман В. Женкинс

Нэг, хоёр жилийн дараа Украин оршин тогтнох эсэх нь биш, харин ОХУ  оршин тогтнох эсэх нь асуудал  болно.  Оросын чулуужсан түлшийг хамруулахгүй бол хориг арга хэмжээ амжилтгүй болно.

“Associated Press”- Адам Тууз

Орос улс болж буй үйл явдлыг огт таамаглаагүй гэж би бодохгүй байна. Оросын зорилго нь барууны орнууд Украины асуудлаар ширүүн тэмцэл хийх зүрхгүй гэдгийг харуулах ч байж болох юм.

Вашингтон Пост- Фарид Закариа

ОХУ-ын хамгийн чухал холбоотнууд маргаанаас хол байгаа цагт хориг арга хэмжээ амжилтгүй болно. Эдийн засгийн хориг арга хэмжээ нь улс орныг дэглэмийг өөрчлөх нь бүү хэл замаасаа буцахыг албадах нь ховор. Апартейд дэглэмтэй Өмнөд Африк, цөмийн зэвсгээ баяжуулж буй Иран зэрэг зарим нэг  оронд нөлөө үзүүлсэн гэж үзвэл тус орнуудын эсрэг авсан хориг арга хэмжээ нь ихэвчлэн өргөн хүрээнд хэрэгжиж байсан. Хятад, Энэтхэг, Персийн булангийн орнууд Оросыг бойкотлох магадлал багатай тул хориг арга хэмжээ нь учир дутагдалдтай байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.191.194) 2022 оны 03 сарын 15

Улам сөхрүүлнэ дээ

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 15

Orosuud hetseej buuj uguhgvi.Tumus spirtei gee baiahd hutsavaal baih .Tegeed hachuud ni .Mongoliin ard tvmen baihad .Orchin veiin pashizamiig sunuuhul bolno.Oros bitegii hel barag delhiigees tasarchihsan amidardag .Hoid Solongos tsarai aldahgvi baihad .Harinch Orosiig ulam hycherheg bie daasan mash hatyy 2 dahi Solongos bolgoj bna.Hyatad.Oros.Enteheg.Kuba .Baritsel.Ital.Kazak.Kirgez.Uzebek.Halmig.Buraiad.Tuva.Chechini.Hoid Solongos.Vetnam.Kambuj.Laous.Chili.Mongol.Siri.Iran .Irak.Aperkiin iheneh ylsyyd.Mash olon ylsyyd Amerkiin esreg Orosiin tald baihaa.

0  |  0
S(70.108.1.91) 2022 оны 03 сарын 15

Hydropower plant bariya aa\nPutin baildaad zavgui deer

0  |  0
Top