Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.
НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )