УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа билээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс өнөөдөр /2022.02.14/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хонхорын барилгын материал, үйлдвэрлэл, технологийн парк байна. Энэ бол хувийн хэвшлийн зүгээс гарч байгаа санаачилга. Төрөөс бүх үйлдвэрлэлийг хийж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих учиртай. "Мега вүүд" гэх компани Хонхорт газартай. Олон жил хаалга, тавилга зэрэг олон үйлдвэрлэл хийж ирсэн. Энэ өөрийнхөө газар дээр тулгуурлаж барилгын материалын үйлдвэрлэлүүдээ өргөжүүлэх ажлыг эхлүүлсэн. Төр бүх үйлдвэрлэлээ барилгын чиглэлээр өргөжүүлж чадахгүй байгаа учраас импортоор орж ирдэг барилгын материалуудаа ханган нийлүүлэгчийн зүгээс уялдуулж, бараа бүтээгдэхүүнээ зарах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Ер нь, барилгын материалыг үйлдвэрлэхээс гадна импортоор орж ирж байгаа барилгын материалуудыг Улаанбаатар хотын зүүн, баруун талуудад ханган нийлүүлэлтээ цуглуулж, бөөнөөр нь худалдах боломжийг судалж, хувийн хэвшлүүд хамтарч ажиллаж байгаа юм. Баруун талд Хонхорт байгаа барилгын материалын ханган нийлүүлэлтэд хандаж байхад, Сонсголон дээр "Барилга" гэдэг компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдээс харахад бидний зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой хэд, хэдэн арга хэмжээг цогцоор нь авч үзэх нь зүйтэй. Тухайлбал, хуульд Засгийн газрын Хүнд, хөнгөн үйлдвэрлэл болон барилгын материал үйлдвэрлэл технологийн паркын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд, тодорхой хэдэн санал бий. Холбогдох дүрэм, журмыг оновчтой боловсруулах, зохион байгуулалт, үйл ажиллагаагаар нь нэгдсэн зохицуулалтыг тусгаж өгөх шаардлагатай. Паркуудыг хөгжүүлэх чиглэлд төрийн захиргааны төв байгууллагуудын уялдаа зайлшгүй хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Барилгынхан авилгачидшдээ
Өмнөх ажлаа хийж чадахгүй байж уралдаад л бурчих юмаа