УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа билээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс өнөөдөр /2022.02.14/ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр технологийн парк"-ын ТУЗ-ийн дарга Баатарчулуун "УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоол байна. "Эрдэнэт үйлдвэр" технологийн паркын нөөц бололцоог өөрсдөө хийсэн, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан. Энэ шинэ хуульд хуучин үзэл баримтлал нь бий юу" гэх асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бид 2001 онд баталсан. Монгол Улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэр дээр аль болох Улаанбаатар хотоос гадна олон таталцлын төвтэй болох зорилготой бодлого дэвшүүлсэн. Энэ бодлого маань хэрэгжихгүй байгаа гэхэд болно. "Алсын хараа-2050"-д бүсчилсэн хөгжлийг шийдэх гэж оролдсон. Энд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойгүй орхичихсон байгаа. Үүнийг ойрын үед Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай. Үүгээрээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн яаж шинэчлэх вэ, хаана хаана ямар таталцлын төвийг бий болгох зэргээ шийдэх хэрэгтэй. Бидний санаачилсан энэхүү хуульд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал байхгүй" гэх хариултыг өглөө.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 2 )
Энийг барь!!!
өрөө төлөөчээ шуналаа