Ноос, сүү, улаан буудайн урамшуулалд нийт 59.3 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.
Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлын хүндхэн жилд малчид, тариаланчдын үйл ажиллагаа, орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих хүрээнд 91 мянган малчин, мал бүхий этгээдийн ноос бэлтгэлд 32,4 тэрбум төгрөг, 9 мянган малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн шингэн сүү нийлүүлэлтэд 4,2 тэрбум төгрөг, 776 иргэн, хуулийн этгээдийн стандартын улаанбуудай үйлдвэрлэлд 22,7 тэрбум төгрөг урамшуулал олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )