Гарааны бизнес, энтрепренершипийн бүрэн хэмжээний үндэсний контентийн II улирал эхлэхэд бэлэн боллоо. Бизнесээ амжилтад хүргэж, тасралтгүй үйл ажиллагаатай, ашиг орлоготой байлгахын тулд туршлагатай энтрепренерүүдийн сургамжаас хуваалцаж, учирч болох эрсдэлээс сэргийлэх нь чухал. Эдийн засгийн хөдөлгөх хүч болсон бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс “Эрхэт Монгол ” групп, “Startup Marketing Space” ХХК хамтран “Rockit” хөтөлбөрийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.
Энэ оны I улиралд мэдээллийн технологийн компаниуд болон инновац шингээсэн үйлдвэрлэл эрхэлж буй бизнес эрхлэгчид оролцож бизнестээ хөрөнгө оруулалт татаж, үйл ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлсэн. Мөн бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг бодлогын төвшинд шийдвэрлэх үүднээс шийдвэр гаргагчдыг нэвтрүүлэгтээ урин оролцуулж, цаашид салбарт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх цуврал ярилцлагуудыг хүргэсэн юм.
Хөтөлбөрийн II улирал банк санхүү, даатгалын салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэлээ. Rockit хөтөлбөрийн шинэ дугаар 03-р сарын 14-ний даваа гарагийн 20:30 цагаас ТВ-8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )