Даатгалын салбарт тэргүүлэх байр сууриа хадгалсаар байгаа 25 жилийн түүхтэй Миг даатгал компанийн Маркетингийн ахлах менежер Э.Жавхлантай ярилцлаа.
-Миг даатгал компанийнхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
-Миг даатгал компани бол анхны хувийн хэвшлийн даатгалын компаниудын нэг юм. Бид энэ жил 25 жилийнхээ ойтой золгож байна. Манай компани Улаанбаатар хотын салбар нэгжүүд болон 21 аймаг 330 сумдад байрлах салбар төлөөлөгчийн газруудаар дамжуулан даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажилладаг. Бид иргэд болон аж ахуй нэгжүүдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд тулгарах гэнэтийн эрсдэлээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад туслах зорилготойгоор даатгалын нөөц сангаа жил бүр нэмэгдүүлэн ажилладаг. Бид 2021 оны байдлаар 200,000 гаруй иргэд болон байгууллагыг даатгаад байна.
-Аймагт бүрд “Эрсдэлийн форум” зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрсдэл гэж юу вэ гэдэг ойлголт иргэдэд дутмаг байдаг. Монголчууд бид “муу ёр” гэдэг мухар сүсгээрээ эрсдэл тооцоолохоос зайлсхийдэг. Гэтэл бидний эргэн тойронд хянаж болохгүй эрсдэл маш их бий. Тиймээс эрсдэл гэдэг ойлголтыг өгөх зорилгоор төрийн болон хувийн хэвшилтэй хамтран “Эрсдэлийн форум”-г зохион байгуулж байна.
Хамтран зохион байгуулагчаар Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Тээврийн цагдаагийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мөн орон нутгийн удирдлагатай хамтран тус бүр 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй форум зохион байгууллаа. Мөн энэ үеэр хувийн болон төрийн байгууллагын ажилчдад эрсдэлийн удирдлагын сертификаттай сургалт явуулсан. Ийнхүү сертификаттай болсон иргэд байгууллагынхаа эрсдэлийн удирдлагын менежерийн үүрэг гүйцэтгэх боломжтой болох юм.
“Эрсдэлийн форум”-г Сүхбаатар, Дорнод аймгаас эхэлсэн. Миг даатгал компани бусад даатгалын компаниудаа түүчээлэн, 25 жилийн ойгоо угтаж буй томоохон арга хэмжээний нэг нь энэ форум юм.
Бид Нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх хоёр аймагт 25 сая төгрөгийн даатгалын батламж гардуулсан. Өөрөөр хэлбэл байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн хохирлоос 25 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг барагдуулах тухай батламж гардууллаа. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвтэй хамтран дээрх хоёр аймагт тусламж хэрэгтэй 20 хүүхэд сонгож, хичээлийн хэрэгсэл гардуулан ажилласан.
Миг даатгал компанийн хувьд Төв Тээврийн цагдаагийн албатай хамтран 21 аймагт байрлах өндөр давтамжтай осол аваар гардаг хар цэгүүдэд анхааруулах самбар байршуулах, хурд сааруулагч хийх, нойр сэргээгч зам, түр амралтын цэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын эхлэл нь Дорнод, Сүхбаатар аймгуудаар түүчээлэн эхэллээ. Энэхүү ажил нь зам тээврийн ослыг бууруулах бодит үйл ажиллагаа юм.
-“Эрсдэлийн форум”-г 21 аймагт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дараагийн маршрут тодорхой болсон уу?
-Миг даатгал компанийн хувьд дотооддоо анализ хийж байгаад эхний ээлжинд эрсдэл гэдэг зүйлийг бусдад таниулах хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Одоо Баян-Өлгий, Дархан-Уул аймагт очих төлөвлөгөөтэй байна. Төрийн болон хувийн хэвшлийн компаниуд эрсдэлээ тооцоолоод даатгалын компанид шилжүүлэх боломжтой байдаг. Харин байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн эрсдэл учирлаа гэхэд иргэд хохироод үлддэг. Тиймээс очсон аймаг тус бүрт 25 сая төгрөгийн нөхөн олговор олгох батламж өгч байгаа.
-Өнгөрсөн хоёр жил коронавирусний халдвараас үүдэн аж ахуй нэгжид хүндээр туслаа. Энэ нөхцөл байдал танай компанид хэрхэн нөлөөлөв?
-Өнгөрсөн 2021 онд болсон ковид 19-н төлөө, хөл хорио бүхий л аж ахуй нэгжид хүндээр туссан. Бидний хувьд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, ажилчдын эрүүл мэнд, аюугүй байдал болон ажлын байрыг хадгалан үлдэх зэрэгт анхааран ажилласан. Мөн даатгуулагчдыг онлайнаар даатгуулах, цахимаар нөхөн төлбөрөө шийдвэрлүүлэн авах боломжуудыг олгон ажилласаар байна. Өнгөрөгч онд бидний хувьд цэвэр хураамжийн орлого 21 тэрбум төгрөг болж, даатгалын зах зээлийг тэргүүлсэн. Мөн анхны 10 тэрбум төгрөгийн дүрмийн сантай даатгалын компани болсон. Бид 2021 оны байдлаар 800 гаруй иргэн, аж ахуй нэгжид 7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Даатгалын компанийн хураамжийн орлого болон нийт хөрөнгө, нөөц сан, нөхөн төлбөр өгсөн байдлаас хамаарч хэрхэн тогтвортой, итгэл даах компани вэ гэдгийг хэмжиж болдог учраас дээрх үзүүлэлтээр Миг даатгал компани тэргүүлэх байр суурьтай байгаа.
-Коронавирус дэгдсэн нь хямрал, дампуурлаас эхлээд хар сүүдэр дагуулсан ч нөгөө талаас цахим шилжилтийг маш хурдтай хөгжүүлж чадлаа. Танай компанийн хувьд цахим шилжилтийг хэрхэн хийсэн бэ?
-Манай компани цахим шилжилтийг амжилттай хийсэн. Иргэн аж ахуй нэгж хүссэн газраасаа даатгалын үйлчилгээг авах Мини аппликешионыг бүтээн иргэдийн өргөн хэрэглээн ашигладаг Social pay, Simple, Pocket зэрэг аппликешионууд дээр байршуулан цахимаар даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжийг олгосон. Бид 500 мянган төгрөгөөс доош хэмжээний нөхөн төлбөрийг өдөрт нь, зарим тохиолдолд газар дээр нь олгож байгаа.
Сэтгэгдэл ( 0 )