ЧИНГЭЛТЭЙ: "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн түүхт 30 жилийн ойн хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагаас 2022 оныг “Бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй шуурхай, нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсох, зохих түвшинд шийдвэрлэх зорилгоор Тусгаар тогтнолын талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж эхэллээ.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр нийт 10 байгууллага ажиллаж, 705 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Өдөрлөг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top