ЧИНГЭЛТЭЙ: Хороодын Засаг дарга нарын шуурхай хурал боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо.

Хурлыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явуулж хороодод тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдад үүсэд буй нөхцөл байдлыг сонсож ажиллалаа.
 

Дүүргийн 30 жилийн ойн хүрээнд хороодын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хийгдэж буй ажлуудад хяналт тавьж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top