ШУА-ийн хүрээлэнгүүд хамтран ПИ ТООНЫ өдөрлөг зохион байгууллаа  

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Олон улсад Пи тоо болон математикчдын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 14-нд зохион байгуулдаг билээ.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн хамтран Пи тооны өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ФТХ-ийн салбарын эрхлэгч доктор П.Алтанцог, МТТХ-ийн салбарын эрхлэгч доктор Б.Батгэрэл нар нээж үг хэлсэн бөгөөд оролцогчид 3.14 өдрийн 1:59’26’’-т Пи тоонд хүндэтгэл үзүүлэв.

Уг өдөрлөгт ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч доктор Ц.Энхбат “Физик ба Пи тоо” сэдвээр, Олонлог сургуулийн үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалан “Тойргийн к-нумууд” сэдвээр илтгэв.

Мөн МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ч.Алтаннар “Пи тооны тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч доктор Б.Батгэрэл   “Тооны бүтэц” сэдвээр илтгэв.

Энэхүү өдөрлөгт Пи тооны сэдэвт бүтээлийн уралдаан зарласан ба ЕБС болон их, дээд сургууль, коллеж, хүрээлэнгүүдээс олон бүтээл ирсэн байна. 

Уг бүтээлийн уралдаанд :

  • 1-р байранд Барилгын политехник коллежийн багш М.Мөнхтулга
  • 2-р байранд Олонлог Академийн багш нар Б.Төрболд
  • 3-р байранд Гурван-Тамир олон улсын дунд сургуулийн сурагч О.Ариун-Итгэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.187.110) 2022 оны 03 сарын 16

20 зууны 50-ад оны түвшинд байгаа манай АКАДЕМИ.

0  |  0
Top