Citibank ОХУ-ын зах зээлээс гарахаар бэлтгэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

ОХУ-ын зах зээлд 25 жилийн өмнө нэвтэрсэн гадаадын хөрөнгө оруулалттай анхны банкуудын нэг болох Citibank тус улс дахь бизнесээ  хумих хүрээнд, шинэ харилцагчид татахгүй хэмээн мэдэгдсэнийг РИА Новости мэдээллээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард  Citigroup стратегийн шинэчлэлийн хүрээнд ОХУ зэрэг 13 улс оронд явуулж буй банкны үйл ажиллагаагаа хумьж,  Сингапур, Хонконг, Лондон, АНЭУ-д банкны бизнесээ илүү төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Тэгвэл Citibank-ны зүгээс сүүлд өгсөн мэдээлэлдээ, ОХУ дахь үйл ажиллагааныхаа үнэлгээг яаралтай хийж эхэлснээ мэдэгдлээ. Мөн тус улс дахь хэрэглээний бизнесийн зах зээлээс гарах хүсэлтэй байгаагаа өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард зарласан. Одоо уг үйл явцын цар хүрээг өргөжүүлж, эрсдэлээ бууруулах чиглэлд ажиллана. Банк санхүүгийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Бид шинэ харилцагч авахаа зогсоохоор шийдсэн. Мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн үндэстэн дамнасан корпорацуудад туслах ажлыг гүйцэтгэж байна гэхчлэн мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top