Гал унтраах автомашины жолооч нар ур чадвараа дээшлүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан алба хаагчдад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Гал түймэр унтраах дүрэм,  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож, дадлага эзэмшүүлсэн юм.

Ингэснээр бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, цэргийн алба, сахилга ёс зүй дээшлэх ач холбогдолтой.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top