Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар охины аав цахим хуудсандаа өчигдөр (2022.03.15) мэдээлсэн.
Энэ талаар хүүхдийн эцэг, эх болон хүүхдэд гар хүрсэн гэх ангийн багш Л.Цэрэнбадамтай уулзаж, тодрууллаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Багшдаа зодуулсан суралч З: Дахиж сургуульдаа явахгүй, багшаас айж байна
Нийслэлийн 97-р сургуулийн арын хаалгаар ээж, аав хоёр нь охиноо дагуулсаар гарч ирэв. Энэ үед багшдаа зодуулсан 2-р ангийн сурагч охиноос тухайн өдөр болсон үйл явдлын талаар цөөн асуулт асуулаа.
-Ямар хичээл орж байсан бэ?
-Монгол хэлний хичээл орж байсан.
-Багш нь яагаад цохисон юм бол?
-Шугамандаа тааруулж бичихгүй байна гээд хоёр гар руу цохисон.
-Өвдсөн үү?
-Өвдсөн. Гэхдээ уйлаагүй.
-Маргааш хичээлдээ явах уу?
-Дахиж хичээлд явмааргүй байна. Багшаас айж байна.
97-р сургуулийн багш Л.Цэрэнбадам: Хавдтал нь хүчтэй цохиогүй, ганц л зөөлөн алгадсан
Хүүхдэд гар хүрсэн гэх ангийн багш Л.Цэрэнбадамаас болсон явдлын талаар асуухад тэрбээр муухай бичээд байсан учраас гар руу нь ганц л зөөлөн алгадсан. Тиймээс буруугаа хүлээж, уучлалт гуйсан гэх тайлбар өглөө.
Ингэхдээ "Манай ангийн хичээл 08:00 цагт ордог. Өчигдөр 10:00 цагийн үед монгол хэлний хичээл орж байсан. Тухайн хүүхэд маань муухай бичээд байсан болохоор гар руу нь зөөлөн алгадсан. Хүчтэй цохиогүй.
12:00 цагийн үед хичээл тарсан. Хичээлээс ээж нь биш, эмээ нь ирж авсан. Ажил 17:00 цагт тарж, гэртээ амарч байтал 22:05 цагт утас дугарсан. Охины ээж залгаад "Багш аа, та манай хүүхдийн гар руу алгадсан байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Өө тэгсэн байна уу. Уучлаарай. Хүүхэд тань гэмтсэн бол очиж шалгаж, эмнэлэгт үзүүлье. Эхний ээлжинд хүүхдээ бодъё" гэж хэлсэн. Гэтэл гэртээ оруулмааргүй байна гэсэн.
Ээжтэй нь дөнгөж сая уулзлаа. Бодит байдлыг харлаа. Би боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа арай ч хүний хуруун чинээ хүүхдийг тийм болтол нь зодоогүй. Ганц удаа алгадсан. Гэтэл гарынх нь шуу хүртэл улайгаад хавдчихсан байна. Нэгэнт л хүүхэд худлаа ярихгүй гэдэг утгаар би аав, ээжээс нь уучлалт гуйсан. Гэхдээ би хавдтал нь хүчтэй цохиогүй" гэсэн юм.
Охины аав: Ийм ёс зүйгүй үйлдэл байж болохгүй, хүүхдээ өөр сургууль руу шилжүүлнэ
Охины аав Д.Туулхүү "Манай охин хичээлээ хийж байгаад шугамаасаа гаргаад биччихсэн юм билээ. Тэгээд муухай бичлээ гээд цохисон байгаа юм. Бас гэрийн даалгавар хийгээгүй байна гэж хэлсэн гэсэн. Уг нь өмнөх өдөр нь даалгаврыг нь хийгээд явуулсан. Энэ багш өөрийгөө өмөөрч, ингэж яриад байна.
Өнөөдөр сургууль дээр нь ирж уулзахад "Л.Цэрэнбадам багш хүүхэд цохисон нь үнэн учраас арга хэмжээ авна" гэж хэллээ. Харин ангийн багш нь уучлалт гуйж, ангийнхаа фэйсбүүк группд тайлбартай пост оруулна гэсэн. Багш хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй. Хүүхэд маань хичээлдээ явахгүй гээд байна. Тийм болохоор сургуулиас нь гаргаад, өөр сургуульд оруулна" гэлээ.
Сэтгэгдэл ( 63 )
Хүүхэд юу ч гэж хэлж болно, хичээл хийх дургүй бол худлаа ч хэлдэг, багшийгаа гүтгэдэг тал байдаг юмшүү! Хүүхэд бол Хүүхэд! Эх эцэг нь хүүхэдтэйгээ харьцаж сурах хэрэгтэй. 8 настай сургуульд орж 10 жил сурах нь маш зөв! Түүнээс бага насандаа голдуу худлаа ярих нь их байдаг.
Eej aav uurin buruu bna.uursduu huuhdinhee hicheeliig hiilgej bich hend ni anhaar sh ystoi shuudee.харин сайн багш. байна.7.30 ирж хичээлийг нь давтуулдаг багш. ховордоо.
Bagsh zodloo gehed tiim Ulaital ni zodohguiee .etseg eh ni hudlaa helj bna.uur surguuli ruu shiljuuleed bas neg bagshin gutgevel yah ve
Oo zdu bid nar ene btugai l aluulah shaham zoduuldag l bsn. Tglee gd bagshdaa har buruu sanaj aav eejdee hovolj ch uzeeguim bn. Hovloson ch nemj zagnuulaal ungurdug bsn. Bagshaasaa aij emeej yavsn tuldaa hicheel nomoo shamdan aldaa gargahku surah gj hicheesnii huchind hun shg hun bolchood udii zeregt hursen yavj bn. Aav eej n gj lalruud uursud shgee archaagui sda bolgoh gd ur huuheddee iim muu ym ulgerlej duurialgaj bga ymu. Iim bdlara ter hunii deerees kofe asgaad yavdag gichii nar shg huiten setgeltei pzda l bolgoj usguj bga ymdaa huuhduudg!!!!
Багш л хүүхдийг сургаж хүмүүжүүлдэг. Нялцайгаад байвал мөд багшын үгэнд ордогүй,хэрэлддэг,ховолдог бие өмөөрдөг хүүхдүүд ихсэнэ.
Энэ аав ээж хүүхэддээ ямар муухай үлгэр дуурайлал болж бнаа. Баян айл бсан бол охин нь том болоод хүний толгой дээр кофе асгана. Ядуу болохоор хүний адаг, өөртөө итгэлгүй хүн болох бхдаа чааваас. Үр хүүхэддээ л аятайхан үлгэр болж амьдрах юмсан.
за да нийгэмд нэгэн шавхар шаар л үүсгэх гээд гүйгээд байгаа ээж авв нар байна\n тэрнээс хүүхдэдээ хайртай хүмүүс цаг үе хэцүү болж сайхан сургая, хүмүүжүүлье засаад авая л гэнэ. Заяа нь хаячихсан замбараагүй явдалтай зарц болох тавилантай л хүмүүс байна. өөр сургуульд ороод ч олигтой сурахгүй бусад сургуулиуд ч авахгүй\n
Өөр сургуульд оруулсан ч хариуцлагагүй байдал чинь давтагдана мөн цаашид танай охин цааш ийм асуудал үүсгээд яваад байж болох нь гэдэг ойлголттой боллоо до
харин ч танай хзүхдэд хамаг цагаа зарцуулдөг юм бишүү наад багш чинь өглөө эрт ирж хүүхдийг чинь хичээлийг хийлгээд өөрсдөө тэр байтугай зодож л бгаа да өөрсдөө хүүхддээ анхаарч ажиллаж чадөхгүй бж хэл өм рэрүүл хийхдээ гарамгай үнэхээр харамсалтай бна насааоаа хүний олон хүүхдийн төлөө ажилчаад тэтгэврт гарахын наана энэ эцэг багүаас уучлалт гуйвал таарна
Охины аав Д.Туулхүү чи ч ер нь нэг тийм өлөн гар шиг нөхөр байна шүү тээ. Иймэрхүү өлөн арьснууд их болжээ.
Арчаагүй юмнууд өөрсдөө зоддогоо л нууж багшийг хэлмэгдүүлж байшдэээ зодууллаа гээд үхчээгүй л явна өөрсдөө гэртээ сурга иймэрхүү хүмүүс!!!!
Хүүхдэдээ гэр боловсрол олго гэж танай гэр бүлд хэлмээр байна .
Alhaar tsohchihsiin bish uu kkk kamiriin bichlegiig ni taviach
асуудлыг хэт дөвийлгөх хэрэггүй, олон хүүхэдтэй олон жил ажилласан багш бухамдуу болсон байхаа, гэхдээ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг, багштай уулзаж ярилцаад үзэхгүй юу юуны туханд хүрэлгүй багшийн нэр хүндийг унагах гэж олон нийтийн сүлжээгээр цацаж байгаас харахад монголчууд бид бие биеэ хүндэтгэх хайрлах гэдэг сэтгэл алга болжээ, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн төрийн мөнгөнөөс хулгайлсан өндөр албан тушаалтнуудаас ингэж бөөн бөөнөөрөө очоод хэзээ улсыг хохиролгүй болгох вэ гэж асууж шалгаадаггүй байж, муу нь муудаа муна нь гадсандаа дээрэлхүү гэдэг шиг л байдгаа болиоч
Муу сурдаг хүүхдээ бүү өмөөр аваад 5 буудлынхаа сургуульд өг
аав ээж нь өөрсдөө их сонин хүмүүс байна шүү 30гаран жил багш хийсэн хүн Хэзээ ч жаахан нялх үрийг ингэж зодохгүй ..........\n
Ийм юман дээр сүржигнэхээ болих хэрэгтэй шдээ. Бид ч бас багшдаа ганц цохиулж л явсан тэглээ гээд гар хөл хугараад үхчээгүй л бна. Эцэг эх нь өөрсдөө тэгүүл хүүхдээ хичээлээ тараад очиход нь хараад ярихгүй яасан юм шөнө болсон хойно харчаад тэрийгээ сошиолоор сэвээд л ичих хэрэгтэй шд. Өөрсдөө хүүхдээ хичээлийг нь хийлгэж чадахгүй бухимдаад зодсон ч юм билүү хэн нотлох юм. Юм л бол олон нийтэд тарааж тавьдагаа болих хэрэгтэй. Эхний ээлжинд багштайгаа ярилц дараа нь нийгмийн ажилтанд ханд үнэхээр бүүр буруу байвал дараагийн шатанд ханд л даа.
Odo buur sonin jishig togtohoor bolood bndaa,ychiriigni oloogui bj baahan hebleleer huniig uhuuldeg,tsaad huniihee amidraliig huiruuldeg bolj bndaa.Ene olon jil bagshilsan sain bagshiig zahiin hybiiin syrgyyl undur tsalin bair amlaad shuureed abna.huuheduud hohirood uldej bga gedgiig etseg ehchuud sain bodohl bsiin.
Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг. Дээгүүрээ талцаж нийлж улс орны баялгийг хувааж зуслахаас өөр зорилгогүй тархины тураалд орсон малнууд засаг төрд гарч цаашаа улам даварч цүнх бариачид бялдуучлагчдыг боловсрол, чадвар, төлөвшлийг нь харгалзах ямар ч шалгуургүйгээр дунд шатанд сүрэглэн тавьдгийн 1 том гай балгийн жишээ юм. Өөрсдөө олонд таалагдаж байвал хэнийг ч золиослоход бэлэн өнөөдөр ярьсан юм нь маргааш өөрчлөгдөж зөрчилдөж байдаг. Энх Амгалан гм. Хэн дуртай нь сургууль багш нар луу дайрч орилж хашхирдаг нийгэм болжээ. Тэдэнд хэн хариуцлага тооцох вэ0???\n
Энэ эцэг эх ямарч сургуульд ямарч багшид хүүхдээ өгөөд хэрэггүй өөрсдөө хүүхдээ сургаж хүмүүжүүл. Багш хүн хэзээч муу санаж улайтал нь чанга цохиж нүдэхгүй. Ийм арчаагүй сэтгэхүйн доройдолтой эцэг эх байх гэж.
ene aaw bol arail bishee ene uuruuch tsohisoniig vgvisgehgvin bnooo
Эцэст нь “ий…чамайг яаядаа байз? мал бол алахд идэхсэн” гэнэ. Сурган хүмүүжүүлэх, заах арга гэдэг чинь бүхэл бүтэн ш/у шүү дээ. Эцэг эхчүүдээ! Гэр бүлийн орчин хамгийг гол асуудал. Энэ хоёр залуу ичих хэрэгтэй. Тэр аав нь “хүчирхийлэгч” биш биз? Ямарч байсан орчин үеийн залуу ээж аавын төлөөлөл биш.
Буруу л юм хийж байнадаа Туулхүү гуай өнөөдрийн асуудал ингээд тэр муу багш ажилгүй болоод хоцорно ирээдүйд танай хүүхэд яаж төлбвших талаар л сайн блдохгүй дээ
Нэг багшийг тал талаас нь бооролж байна. Харин юмын эрүүлээр сэтгэж, асуудалд нухацтай ханддаг хэсэг нь эсрэг байр суурьтай байна. Энэ асуудал тийм сүртэй зүйл биш. Одоо сүүлдээ багш нар хүүхдүүдээ загинаж болохгүй, муу дүн тавьж болохгүй байдалд очих нь. Аахар шаахар зүйлд багшийг буруутгаад байвал хэн багшлах юм? Чиний хүүхдэд шаардлага тавьж юм заасны төлөө сургууль, багш нар буруутах юм уу? Тэгвэл сургуулиар, багшаар яах юм. Өөрснөө хүүхдээ уншиж бичиж бодох аргыг заагаад үз. Үгээ хэлнэ, гарлуу нь алгадах юу ч биш, зодно нүдэнэ, усан тэнэг, мал, илжгээр нь дуудна.
Учраа олчихгүй яасын бээ.30 гаруй жил ажилсан 3 жилийн дараа тэтгэвэртээ гарах байсн хүний ажил амьдралыг сүйрүүлчих юмаа цаана нь хань ижил үр хүүхэд эрүүл мэнд эдийн засхг сэтгэл санаа гээд асар том юм байгаа шүүдээ.Тэгээдч гол нь хүүхэдболон өөрсөддөөч хар толботой болчлоо доо.Тэрний оронд багштай сайн ярилцаад хичээл сурлагыг нь түүнд даатгаад арга эвээ сайн олох байсан юм.Багшийн сэтгэл зүй ямар аймаар байгаа болдоо.Өөрсдөө ч гэсэн инээгээд яваад байхгүй байлгүй.
Багшид зодуулах үе зөндөө байлаа тэглээ гээд муудсан юм алга \nБид үед байсан бол одоо бараг хичээл заах багшгүй болох юм бна л да.\nхайран 32 жилийн хөдөлмөр
Иймхэн юмны төлөө зарга хийгээд явдаг арчаагүй юмны нойлын ногоон тэгийг авах багш олдох уу
Huuchin ue oor odoo uedee amidartsgaa. Huchirhiilel shiidel bish. Ene huuhduud chin tom bolood uursdiin huuhdee bas zodog zodog geed suuj bh uu?
ЯАГААД ЗААВАЛ ХҮҮХДИЙГ ЗОДОХ ЁСТОЙ ГЭЖ. ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ӨМӨӨРСӨНӨӨР БУРУУ ЖИШИГ ТОГТОЖ МАРГААШ ЧИНИЙ ХҮҮХДЭД Ч ГАР ХҮРЧ НАСАН ТУРШИД НЬ ЭРҮҮЛ МЭНДЭЭР НЬ ХОХИРООЖ БОЛНО. ЧИ ҮҮНИЙГ ХҮСЭХ ҮҮ?
Zayagui amitad, etseg shig n aldaatai bichdeg hun bolgohgui gj tegee biz, etseg n uuruu muu surdag bagshdaa ih zoduulsan gar bh hahah hohi ni
za gar ulaagaa l biz. Tanaa muu surlagtai ohin chin hamraa 100 maajaad ulaan yar bolood onts surahgyi ni lawtai. Oorsdoo oroi ni hicheeliig ni hiilge. Aaw eejiin uureg
Эцсийн эцэст хүүхдүүд мэдлэгтэй болсон байх чухал. Түүнээс биш ганган бичээд, гоё дуулаад, манартлаа хэт их даалгаврыг залхатлаа хийх нь ямар ч ач холбогдолгүй. Харин цаашид сурах тэмүүлэлтэй, бие биеэ хүндэлдэг, мэдлэг чухлыг мэддэг, хариуцлага, урам зоригтой болгоход л анхаарч баях хэрэгтэй шүү дээ .
Bas haana ochij heniig tamlah geed bgaa gar we
Багшийг муулаад яаж өөр багшаар хичээл заалгана даа
Багшийг буруутгах амархан асуудал! Гэвч чухам яагаад, юунаас болоод гарлуугаа цохиулахад хүрсэн шалтгаан байгаа. Тэр шалтгааныг авч үзэх нь чухал! Ээж аавууд хичээлийг нь хир сайн хийлгэдэг юм бол? Хүүхдийнхээ барагцааг мэдэж л таараа!\nЭнэ хүүхэд нэг юм нуугаад байх шиг байна!\nЭнд багшийг хэлмэгдүүлж байна уу гэсэн бодол төрөөд байхын! Аав ээж нь далимдуулж гөвчихөөд худлаа хэл ам хийгээд байгаам биш биз?!!!
Үнэхээр ийм болтол нь цохьсон бол хичээлээс авангуутаа ярихгүй яасан юм!!! Энэ хооронд юу ч болсон юм!!! Өөрсдөө хүүхэдтэйгээ ажиллахгүй, тэгээд бүх бурууг багшид өгдөгөө болих л хэрэгтээ бгаам л даа!!! Тэгээл юм л бол сошиалаар сенсацилна. Энэ хэдэн сэтгүүлч нар ч гэсэн дандаа ийм юмны хойноос явна. Хүүхдийн танин мэдэхүй, хүмүүжил, мэдлэг боловсролд хэрэгтэй ганц ч юм нийтлэхгүй.... Ер нь монголчуудын тархи агшиж, хүмүүжил зэрлэгшиж, мэдлэг боловсрол золбиншоод бна даа!!!
Одоо цагийн хүмүүс хүүхдээ яасан нялцгар болгож хүмүүжүүлж байнаа зүгээр багштайн уулзаад энгсэн байнаа багшаа гээд яагаад энгсэн юм бэ гээд ярилцаад сануулаад учираа олчиж болдгүй юмуу заавал хоолноос нь салгаж байдаг муухайл эцэг эх байна.
Гэхдээ ирэхдээ зүгээр байсан гээд энэ ээж нь бас хэлж л байна шдэээ
Ганц нэг багшаараа цохиулж л байсан юун сүр вэ. Энэ зариг гэж сайт бас юу ч билээ. Болио
Хуучны дарангуйлах аргаасаа салахгүй байгаа. Бага ангийн сэтгэцийн өвчтэй багш нар олон бгаа. Бага ангийн ихэнхи багш хүүхэд зодож чимхэж загнаж доромжилж бгаа. Ийм сонин арга барилаасааа салахгүй түүнийг өөгшүүлж бгаа сургуулийн удирдлага зэрэг бүгд ичээсэй
Энэ эцэг эх багшид өстэй юм бна
2 taliig oilgoj bnaa gehde buh yumiig ingej sensatsi bolgoh bas muuhai yum aa bie biende huleetstei bh heregtei bhaa , bagsh buruugaa huleeseer bhad shuud face deer tawij bdag ….
бага байхдаа зөндөө л зодуулсан тэгээд муудсан юм алга л байна даа
Ter bichlegiig il bolgoochee ileed ongorson u zerlegeer olon udaa tsoxison u gedgiig notlooch
Ийм эцэг эх, хүүхдүүд өөрсдийгөө хорлож бгаахэрэг! Багш хүн шаардлага тавьж болохгүй юм бол сургуульд битгий өг! Бусдын амьдралыг бүү хорло! Өөрсдөө хүүхдэн сургаж хүмүүжүүтэх хэрэгтэй!!! Хүний үг сонсох дургүй, зөрүүд, буруу хүмүүжилтэй эрхийн тэнэг хүүхдүүдийг засах гэдэгмбагш хүний хувьд хүнд хөдөлмөр!
Энэ заригийн сурвалжлагч хүүхэн ямар бүдүүлэг юм бэ? Ийм тэнэг пмны асуултанд хариулж яадгийн, харахаас ёс зүйгүй
neg taliig barisan medee hudla unen n medgdegvi bhad
Гэмттэл нь цохиогүй ч гэх шиг их бага цохисондоо биш .хүүхэд багшийг чанга загнах бусдын хажууд өөрийг нь доош хийхэд л сэтгэл зүйн асуудалд орж хичээлээ хийх дургүй болдог бгаа шүү
багш зохих хэмжээний шаардлага тавьж болно. гарыг нь дэлссэн л байх. зодоогүй байхоо. бидний үед 60-аад оны дунд, төгсгөлд багш заримдаа алгаддаг, зоддог байсан. бид тэвчээд аль болох хичээлдээ мэрийхийг боддог байлаадаа. тэглээ гээд муудаагүй ээ.
T1 humuus ih gedgiig end comment bichsen humuusiig haraad dahin oilgoj avlaa. Niigem uragshaa yvj bhad mal setgelgeetei hoish chiregsed baisaar l. Huuhdee ene bitgiil zoddog bizdee ntr
Хүүхэд өөр өвдөөгүй гэж бна мөн алгадахад хавдана гэжүү. бүхэл бүтэн 10 гаран цаг болж байхад ээж аав юу харж байгаа юм бэ хоёр талтай л юм бишүү
аа нялцганасан юмнууд эцэг эх нь заана биз \n\n
Huuchin zaah arga barilaasaa salaasai. Bagshiin surguuliud setgel sudlaliig n sn zaaj huuhdiin setgelzuitei ajilladg bagsh beldeechee
Нээх л их сүрхүү хүмүүс эрхийн тэнэг хүүхдээ өөрсдөө ганц хичээлийг нь хийлгэх гэж үзээч ийм хүүхдүүд ирээдүйд өнөөх кофе толгой дээр асгахаас цааш болж хүмүүжих вии
Харах царайны заригийн сэтгүүлчтэй адилхан юм аа муухай бичлээ гээд хүүхэд зодох эрх өөрт чинь өгөөгүй шүү хариуцлага тооцож ажлаа өгөх хэрэгтэй хүүхэд хархаар уур нь хүрээд бвал зүгээр өөр ажил хий
Одоо юм л бол тв лайв нтр гээд хүний нэр төрийг шороо болгодог болж дээ өөрсдөө энэнээс илүү зодож байгаа даа яг хүүхдээ бодож байна уу өөрийнх нь багшийг нь дийлэх хүсэл байна уу
haa haranhui hui negdliin ueoin bidnii ued tegdeg l bailaa gesen malnuud odoo ue uur shuu. huuhdiig tsohij humuujluulne gej er yu bsiin. malnuud bur neg.
уг нь өөрийнх нь ирээдүйн төлөө л гэж цохисон байх л даа
2-р ангийн хуухдийг юу гэж л чанга цохив гэж дээ оорсдоо тэр битгий хэл зодож байж багшийг битгий буруутга танай хуухдэд багш шаардлага тавьж болохгуй юу.одоогийн эцэг эх гэж дандаа багшийг буруутгана оорсдоо хуухэдтэйгээ очуухэн ч ажиллахгуй байж багшийн очуухэн алдааг нэг их томруулж ярина. багшийн буруутгаад байвал хэн танай хуухдэд зов бурууг ойлгуулж шаардлага тавих вэ
bolio tuulaixyyxen chi
odoogiin ene huuhduud zalhuu yu ch xiixgui yun surtei yum be ireeduid yadyy amidrana naad mangar batsaan chin algadaad aw
Багш нар хүүхэд зодохоо болихгүйдээ өөрсдийнх нь араншин тийм зодож болохгүй гэдгээ ойлгож байвч гараа удирдах чадваргүй байдаг
iim araatan chig aachtai yarahchin huniig bagch genuu hatuu hariuthlaga toothoh heregtei etheg ehchuud min ur huudee anhaar j huuhdiingu ugiig sonsoj yrilth hargis uls.n gart ur huuhdee zoliosloh duugui ungruu j bolohgui shu