МЗХ-ноос баяр, ёслолыг АРХИГҮЙ тэмдэглэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Монголын залуучуудын холбооноос өнөөдөр (2022.03.16) "Архидалтгүй баяр" аян зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хүргэв. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалттай тэмцэх санаачилгад Монголын Залуучуудын холбоо нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээр болжээ. Тиймээс ард иргэд тэр дундаа залуучуудыг аливаа баяр ёслолыг архидалтгүй тэмдэглэж өнгөрүүлэхийг уриаллаа.

ШУУД ҮЗЭХ: 

Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

  • Баасан гараг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох,
  • Архины шилэн дээр анхааруулга байршуулах,
  • Ард иргэдийг баярын өдрүүдэд архидалтгүй тэмдэглэхийг уриалах,
  • Албан байгууллага, ААН-үүдэд архидалтын эсрэг сургалтын аяныг өрнүүлэх,
  • Архидалтгүй баяр аян
  • Бусдыг архиар шахахгүй байх гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top