Оны эхний хоёр сард БНХАУ-тай $1.2 тэрбумын худалдаа хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Манай улс энэ оны эхний хоёр сард БНХАУ-тай 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 51.9 хувийг эзэлж байна.

БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 35.4 хувийг чулуун нүүрс, 51.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг хагас боловсруулсан алт эзэлж байна.

Монгол Улс 2022 оны эхний хоёр сард нийт 123 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.2 тэрбум ам.доллар, импорт 1 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 38.9  сая ам.доллароор, экспорт 154.3 сая ам.доллароор тус тус буурсан бол импорт 115.4 сая ам.доллароор өсжээ

Экспорт оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 154.3 сая ам.доллароор буурахад нүүрсний экспорт 122.4 сая ам. доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top