Орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 11.6 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Улаанбаатар хотын орон сууцны үнэ оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (46.1.240.90) 2022 оны 03 сарын 16

Galzuursan hetersen vnetei yum bna lee. Hen avch chadah yum bee. Bvr arai dendvv shvv

0  |  0
b(202.21.108.18) 2022 оны 03 сарын 16

0  |  0
Top