Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеийн тамирын хичээлдээ амны хаалттай оролцож байгаа нь эрсдэл учруулж байгаа тухай эмч нар сануулсаар байна.
Дасгал хөдөлгөөн хийх үедээ амны хаалт хэрэглэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, норсон амны хаалтад нян үржих нөхцөлийг бүрдүүлэн, цаашлаад амь насанд хүрэх хүртэл аюул дагуулж буйг онцоллоо.
Япон улсын нэгэн сургуульд дээрх шалтгааны улмаас хоёр сурагч амьсгал хураасан тохиолдол гарчээ. Мөн Хятадад амны хаалттай гүйсний улмаас хоёр сурагч нас барж байсан.
Тиймээс сурагчдыг биеийн тамирын хичээлд амны хаалтгүй оруулахыг багш, эцэг эхчүүд Боловсрол, Шинжлэх ухааны сайдад уламжилж, тодорхой зөвлөж, чиглэл гаргахыг уриалж эхэлжээ.
Энэ тухай ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр онцлон, сурвалжилга бэлтгэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Yadaj huuhduuddee mask zuulgehee bolih heregtei baina. Tegehgui bol huuhduud mini bur oligtoi amisgalj ch chadahgui uruvdmuur yumaa.
ОДОО МАСКАА БОЛИМООР ЮМАА хүмүүс ч сургуультай амьтад шиг болжээ