Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва: Идээний дээж архи гэж хүндлэхийн цаана, ээ дээ наадах чинь их юм дагуулна шүү гэдгийг өвгөд маань бидэнд захиад үлдээснийг ойлгохгүй хүртэж явсан юм билээ.
Би нэг удаа ханьтайгаа хамт зураг авалтад явсан. Нэг өдрийн зураг авалтаа дуусгаад хүрээд ирлээ тамхи дуусчихсан. Хань ирдэггүй ээ. Санаа зовоод эхэлсэн. Гэтэл Эрдэнэтээс ирсэн унаанаас тортой юм барьчихсан "Энэ болох уу" гээд бүтэн хайрцаг Марлборо гэдэг тамхи аваад ирж. Өрхийн тэргүүн юм болохоор бас нэг бодол зурсхийж байна. Өдий болтол энэ хүнээр хоолоо бэлдүүлчихээд ийм зүйлд л явуулах гэж дээ бодсон. Нэгийг задлаад бусдадаа тараагаад дуусгасан. Тэрнээс хойш би тамхи татаагүй.
Эр хүний эрхэм чанар бол эрдэм ном сурахаас гадна ээж аавын минь өгсөн амин ухаан, ханиа сонгоод олчихсондоо өдий зэрэгтэй явж байна гэж боддог.
Сэтгэгдэл ( 1 )
Ideenii deej suu itgeliin deed tsagaan setgel gedeg arhi bol undaanii deej gehdee shimiin arhiig tegj helsen\n