“Хүннү Эйр” ХХК Бүгд найрамдах Казахстан улсын Алма-Ата хот руу анхны хуваарьт нислэгээ өчигдөр /2022.03.16/ амжилттай үйлдэж, Улаанбаатар - Алма-Ата – Улаанбаатар чиглэлийн хуваарьт нислэгийн нээлт боллоо.
Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын хуваарьт нислэг эргэн сэргэснээр хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжих, Монгол Улсын баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид хоёр орны зорчигч урсгал нэмэгдэх чухал ач холбогдолтой гэдгийг хоёр талын төлөөлөгчид уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
Сэтгэгдэл ( 0 )