Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2022 оны хоёрдугаар сард 40504.2 нэгж болж, өмнөх сараас 1943.5 нэгжээр буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 14627.3 нэгжээр өссөн байна.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны хоёрдугаар сарын эцэст 5.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 287.8 тэрбум төгрөгөөр буурчээ, Харин өмнөх оны мөн үеэс 2 их наяд төгрөг буюу 55.5%-иар өсжээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, сараар
Сэтгэгдэл ( 0 )