ОЛОН ӨНГӨ: Байгаа олж буудаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 19

Боловсролын салбарт 30 жил ажилласан багш хүүхэд цохисон, зодсон гэх асуудал ойрын хоёр өдөр нийтийн хэлэлцүүлэг болох шив. Олон нийтийн сүлжээнээс харахад зарим нь багш нарыг буруутгаж, зарим нь өмөөрчээ. Үнэндээ  бид асуудлын байгаа олж “буудахгүй” байгаа санагдах юм. 

Болж өнгөрсөн үйл явдлыг эргэцүүлээд үзвэл боловсролын салбарын өнөөгийн  доройтол, байж байгаа бодит төрх нь л энэ шүү дээ. Багш нарт үүрүүлж буй ачаа, тэр дундаа бага ангийн багш нарын ачаалал арай л хэтэрсэн гэдгийг хэн, хүнгүй мэднэ. Уншиж, бичиж сурч байгаа хүүхэддээ хичээл заахдаа уурлаж, ундуйцдаггүй эцэг, эх тун цөөхөн дөө.

Тийм байхад нэг ангийн 50-60 хүүхдэд хичээл заахад хэцүү гэдэгтэй хэн ч санал нийлэх биз. Стресстэх, бухимдах асуудал ч үүснэ. Энэ бол багш гэхээс илүүтэй хүний тэвчээрийн асуудал. Тэглээ гээд хэрэгт холбогдсон багшийг өмөөрч буй асуудал биш. Сурган хүмүүжүүлэгчдийг ийм авир гаргатал тэвчээрийг нь барсан боловсролын салбарын дорой байдлын шинж биш гэж үү. Цалин хангамж өндөртэй, орчин нөхцөл сайтай газар ажиллаж байгаа багшаас  хэзээ ч ийм авир гарахгүй дээ. Иймд салбарын сайд нь өнөөгийн байдалдаа зөв дүн шинжилгээ хийж, “бай”-гаа олж буруутныг олоосой доо.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэгэн багш(66.181.183.220) 2022 оны 03 сарын 22

Хүүхдийг зодож байгаа нь буруу.Боловсролын салбар хүний нөөц бүтэц зохион байгуулатандаа асар том өөрчлөлтийг хийх цаг нь оройтсон гэдэг нь байнга харагдаж байна.Гал унтраах төдий нэг багшийг халлаа гээд яахавдээ.Ангмйн сурагчдын тоог нормд нь бариулах нь хамгийн нэгд.Сайн багш, сайн шавь төрүүлье гэвэл багшийнхаа ажиллах нөхцөл боломж ирээдүйг нь бэлдэж, төлөвлө.Өөр юу ч хэрэггүй. БАГШАА БОДДОГҮЙ,БОЛОВСРОЛОО УЛӨНДАА ГИШГЭСЭН, ТОЛГОЙ МУУТАЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН ҮНЭХЭЭР ГОРЬГҮЙ САЛБАР БОЛЖЭЭ.Энэ мэт шийдвэрийн үргэлжлэл багшийн залгамж холбоог булингартуулж, сайн багшийн нөөц тасрах эхлэл юмдаа.

0  |  0
зоа(64.119.29.146) 2022 оны 03 сарын 22

юу хуцаж байнаа хүний нялх хүүхдийн толгой тархийг хайрлахгүй цохиж байгаа тэр багш харин ч ял авах байсан бишүү үзсэн нь тэр болохоос үзээгүй хичнээн ч цохисон юм билээ

0  |  0
irgen(202.9.41.1) 2022 оны 03 сарын 22

Ene bagshiig demjij bn.Harin Huviin ih deed surgiuliud bol Mengenii shunaluud.MGL hunii es zuid bhgui .Oyutan hun huuhdee gargaad 15 honog gertee eeriigee suvilah.huuhdee asrah chulee ch egehgui tasalbal l kridet tsagiin tulber tulne.Arai ch hunii tulee bish hargis shiidveree tsutsal.Ter ouytan hicheelee nuheed shalgaltaa egch chadaj bbal nylh boetei ehiig tiim hatuu juram gargah ymar es zui bn.EnhAmaglan said turj bga ouytand angaaral tavih heregtei bn.Surgiuluud turlee geed mungen torguuli tavij bn.Bugd anhaaral tabih estoi.Huviin surguuliud bur ch shunaltai.

0  |  0
eej(64.119.23.69) 2022 оны 03 сарын 21

bai n tarhi tolgoi bish tegeed u bdg um b.....hodood n uu

0  |  0
Эмч(172.58.191.49) 2022 оны 03 сарын 21

Багш хүн яаж ч уурласан хүний төв мэдрэлийн системд гар хүрэх ёсгүй !!!Мэдрлийн эмч нар яагаад үгээ хэлэхгүй байна вэ?Бичлгийг үзээд үнэхээр айдас төрж байна. Өдөр бүр хэдэн хүүхдийг ингэж зоддог бол ?Энэ багшид Төв мэдрлийн систем гэж ер нь ойлголт байна уу?Тэр ясан гараа !!!

2  |  1
үнэн(66.181.176.12) 2022 оны 03 сарын 21

Ёстой чин үнэнийг бичсэн байна. Энэ хэрэгт салбарын яамны удирдлага, шоучин сайд түмэн буруутай.

1  |  0
Zochin (37.60.73.10) 2022 оны 03 сарын 21

Tsalin bagatai ajil ni hetsuu ch gesen hunii nyalkh uriin tolgoig hamag chadlaaraa balbaj zodno gedeg bol hezee ch baij bolomgui HARGIS uildel yum. Ene avgai uuniihee tuluu yal avah yostoi.

2  |  1
Kkk(66.181.161.9) 2022 оны 03 сарын 21

Neeh ydrj tuildsanaa gaihah ym zugeer l bolichh hergtei huuhed zoddog hen be eweer helj oilguulj boldgu muu huuhd shdee

1  |  2
Цоорхой(150.129.142.158) 2022 оны 03 сарын 19

Яваж яваж сайд Энх-Амгалангийн буруугаар дуусах нь дээ....

0  |  0
Eej(64.119.16.167) 2022 оны 03 сарын 21

Za bolio, bolij bas boliishd. Huuhded uuraa gargan2 ajillah hereg bhgui. Terniigee yum zaaj surgah gesen ene ter goyo ner uguud bh ch shaardlaga bhgui. Minii huuhded ingej gar hursen bol uuchlaarai l bolgoh bsan. Arhiraad, zandraad bh ch shaardlaga bhgui ardiin bagsh ner zuugeed.

1  |  1
М(202.126.89.27) 2022 оны 03 сарын 21

Зөв бичжээ. Өөрийнхөө ганц хоёр хүүхдийн хичээлийг хийлгэх гэж их л нервтэж байдаг шүү дээ. Гоё бичих хэрэггүй, сайн сурах албагүй гэж сайд нт хэллээ. Тэгвэл ахиц, сурлагын чанар гэдэг үгийг багшийн ажлыг дүгнэх шалгуур гэж байгаа л бх түүнээсээ хасчих. Нөгөөтэйгүүр хүүхдийн эцэг “Багштай мэндлэхээр пялдага болдог” гэсэн. Тэгэхээр багш хүнтэй мэндэлж болохгүй юм байна гэсэн 2 янзын бодол төрлөө

3  |  0
zochin(66.181.179.110) 2022 оны 03 сарын 21

mgl nuhtsul yamar bilee odoo l medej bgaa yum shig tegej ajildaa zovood bgaan bol bolichooch. albatai ch bish. hunii ur huuhed zodoj nerevee barj suuh hereggui sh te.

1  |  1
Иргэн(59.153.112.210) 2022 оны 03 сарын 21

Ямар ч нөхцөлд яаж байсан багш хүн хүүхэд зодож болохгүй. Ингэсэнээрээ хүүхэд сайжрахгүй. Ялангуяа бага насны хүүхэд сургуульд явах нь тамын ажил бүр дургуй болно. Маш их нервтэй стрестэй, ууртай уцаартай болно.

3  |  0
Зочин(103.26.193.211) 2022 оны 03 сарын 21

Хувь хүний бүдүүлэг, хүүхэд дээрэлхэж сурсан зан. Сургуулийнх нь ёс зүйн хорооны шийдвэр зөв. Адил нөхцөлд зодохгүй ажиллаж байгаа олон багш байгаа.

4  |  0
Top