ЧИНГЭЛТЭЙ: Газар чөлөөлөлтийн ажил 12 байршилд хийгдэнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжийн дагуу нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөх, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 12 газар байршилд 168 гараашийг буулгахаар дүүргийн Газар зохион байгуулалтын алба Засаг даргын захирамжийн дагуу ажиллана.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 39-р цэцэрлэгийн чанх урд болон ар талд байрлах нийт 34 гараашийг буулгах ажил эхэллээ. Энэхүү газар чөлөөлөлтийг хийж дууссаны дараа иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ногоон байгууламж барьж ажиллах юм.

Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах, газар ашиглалтыг сайжруулах, иргэдийг явган зорчих зам талбайг нэмэгдүүлэх үүднээс цаашид ээлж дараалалтай ажлууд хийгдэж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top