Хүүхдийн паркын ХАШААГ БУУЛГАЖ эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрт нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ.

Олны нэрлэдгээр Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцгойлон мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж байсан. Түүнээс хойш нийслэлчүүдийн ирэх дуртай газрын нэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тийм учраас “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркын хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана байна,  хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх  эхний алхам нь хашаа хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.

Нөгөөтэйгүүр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Урьд өмнө нь Улаанбаатар хот хөрөнгөгүйгээс хөгжлийн хувьд урагшлахгүй өнөөдрийг хүрсэн. Нийслэл хотын даргын ажлыг хүлээн авахад 2021 оны  хотын хөрөнгө оруулалтын хэмжээ 29 тэрбум төгрөг л байсан. Тэгвэл  2022 онд 900 тэрбум болгож өргөжүүлж чадлаа.  Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хэрээр бүтээн байгуулалтыг илүү далайцтай өрнүүлнэ. 2022 он бол бүтээн байгуулалт өрнөж, ажил ундарсан жил байх болно.

Зөвхөн ҮСАХ-д гэхэд энэ онд нийслэлээс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Парк бол Улаанбаатар хотын уушиг. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж хааснаас болж паркыг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-ийн захиргаанд шуурхай ажиллаж,  бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд  ажиллуулна. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс ҮСАХ-ийн газарт нэг ч барилга байшин бариулахгүй гэдгийг мөн үеэр амласан.

ҮСАХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:

-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галлерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Ингэснээр ҮСАХ дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ.  Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн загвараар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хашаа хайсыг буулгаснаар иргэд дуртай үедээ ирж салхиалах, хүүхэд залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдүүлнэ. Сагс, хөл бөмбөгийн талбай, дугуйн зам, явган хүний замыг иж бүрнээр нь тохижуулан бий болгохоор төлөвлөсөн гэсэн юм.

Нийслэлчүүдэд зориулсан нийтийн  эзэмшлийг нийтэд зориулах зорилготой “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд ийнхүү ҮСАХ-г тойруулан барьсан төмөр хашаа хайсыг буулгаж эхэллээ. Дөрөвдүгээр сарын  1-нээс тохижилт болоод бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 19

Tiimel uym bol .Zasagiin gazariig toiryylsan hashaag avaj hayaj.Ard itgedee neeltei baisan zasagiin gazariig neeltei bolgooj.Zasagiin gazariin hoid talbaid.Sambuu guya sharilaas uur saihan tsetserlegt talbai baij billee hvn bvr amraad taivshiraad zugaaldag baij billee.Odoo zasagiin gazariin ordon shoron boljee.Zasagiin gazariin saaral ordonoo chuluulei.

0  |  1
Зочин(192.82.67.121) 2022 оны 03 сарын 19

Сумъяабазар хашаа буулгах, гараж буулгах хоббитой юм шиг байгаа юмаа!!!

0  |  0
999(75.170.100.126) 2022 оны 03 сарын 19

ШУНАЛТАЙ ПИЗДА ХЯТАДУУДТАЙ ЮУ ТОХИРСОН БОЛООД ИНГЭЖ ДУРААРАА ААШИЛЖ БАЙГАА БОЛ?? ГАЗАР ДЭЭР НЬ ОРОН СУУЦ, ОФФИСЫН БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙЖ Ч МЭДНЭ\n

0  |  1
Lavlaa(139.5.216.193) 2022 оны 03 сарын 19

Amidrakhad taalamjtai orchiig ekhleed khotoo telekhekheer tuluvluj baigaa gazraa bii bolgovol yaasiim be Ugaasaa khumuus sain orchintoi kheseg ruu l khoshuurna biz dee Gol ni ded butets (khatuu zoolon ch gedeg yum uu)

0  |  0
Lavlaa(139.5.216.193) 2022 оны 03 сарын 19

Khuukhdiin parkiin khashaa zarim talaaraa tustai baisaan Ggazar tsugluulagchidaas khamgaaldag baisan baikh Kharin Yavgan khunii zam khaasan khashaa khais, urgotgoluudiig ankhaaraldaa avna uu Zarim gazar yavgan zorchigch uilchilgeenii gazarluu orj baij zamaa urgeljluulekheer esvel machine zamaar yavakhaar urgutgul khiisen baikh yum \nTuunchlen IL BIYE ZASAKH GAZAR bolood baigaa graguudiin asuudliig shiidej ugno uu Zuvkhun baruun, zuun durvun zamaar khyazgaarlaj setgekhee bolimoor baina shuu Ene setgelgee chini irgediig ikh toiruunii dotor amidrakh khusel ornuulj baina

0  |  0
Шилээ(66.181.161.12) 2022 оны 03 сарын 19

Сутьяабазарыг дэнмжиж байна. Троллууд юу ч гэж бичиж магадгүй. Сумьяа ер нь хотыг одоо удирдаад байна. Дэмжих хэрэгтэй.

2  |  0
сартуул(64.119.17.228) 2022 оны 03 сарын 19

нөгөө тэрбум мод тарих хөдөлгөөнөө энэ газраас эхлье, Ерөнхийлөгч өө. тэгээд тарьсан мод болгон эзэнтэй байж, арчилгаа, тордлогоог хариуцаж хийдэг болъё, Ерөнхийлөгч өө. Хэн нэгэн мэдээлэлд ойр нөхөр өөрийн эзэмшил газар болгохоос өмнө арга хэмжээг авч өгөөч, Ерөнхийлөгч өө. Хөшигийн хөндийн газар шиг хэн нэгниий өмч болчоогүй биз дээ, Ерөнхийлөгч өө. Циркээр баримжаалаад харахад л Сумъяабазар найдваргүй ”бөх” шүү, Ерөнхийлөгч өө. Та нар хоорондоо хуйвалдаж, ”хор” найруулаагүй гэж найдаж байгаа, Ерөнхийлөгч өө. Найруулсан ”хор”нд ороод хороолол баривал ХОТЫН ТҮГЖРЭЛ жинхэнэ утгаараа болно.

1  |  1
Зочин(192.82.74.10) 2022 оны 03 сарын 18

Одоо циркээ авьяаа

1  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 19

Хүүхдийн паркийн хашаа ч яах вэ, гадуур өөр паркийн хашаанаас илүү буулгах хэрэгтэй хашаа зөндөө л байх юм, эздээс нь айдаг юм болов уу, буулгахгүй л юм

1  |  1
Бод бод(103.57.94.169) 2022 оны 03 сарын 19

Бүх улс орны парк хашаатай харуул хамгаалалттай байдаг л даа. Арай болохгүй байхаа. Буруу шийдвэр шзү

0  |  2
Top