Хорт хавдар үүсгэж болох ТАВАН ЗУРШИЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Бидний өдөр тутамдаа санаандгүй хийдэг эдгээр зуршлууд хорт хавдар үүсэхэд нөлөөлж магадгүй ажээ.


Суугаа ажил

Оффист ажилладаг бол бид байнга суух шаардлагатай болдог гэж хүмүүс хэлэх байх. Гэхдээ та өдөрт хамгийн багадаа 30 минут алхаж байгаарай.

Чихэрлэг хийжүүлсэн ундаа

Ашигтай хийжүүлсэн ундаа гэж хэзээ ч байгаагүй. Ийм ундаанууд нь шүд, биеийн галбирт муугаар нөлөөлөхөөс гадна хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмнэ.

Халуун зүйл уух

Цай, кофе нь мэдээж согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаануудаас аюул багатай. Гэхдээ эдгээр ундыг час халуунд нь бус жаахан зөөсөөд ирэхэд нь уух нь халуунаас үүдэн улаан хоолойнд шарх үүсэж, хавдар болохоос сэргийлнэ.

Шөнө сууж ажиллах

Шөнө нойргүй сууж ажиллах нь эрүүл мэндэд маш муу. 2018 онд хийсэн судалгаагаар шөнө сууж ажилладаг хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэл стандарт цагаар ажилладаг хүмүүсээс 19 хувиар илүү байжээ. 

Шүдээ муу цэвэрлэх

Хоёр минут орчим шүдээ цэвэрлэх цаг танд гарахгүй байна гэж байхгүй. Шүдийг муу цэвэрлэснээс болж олон төрлийн өвчин үүсдэг. Мөн зарим төрлийн хорт хавдар үүсдэг болохыг тогтоожээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top