ЧИНГЭЛТЭЙ: Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдааныг өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгуулж, хуралдааныг зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа удирдан явууллаа.

Хуралдаанаар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүллээ.

Мөн дүүргийн “Хүүхдийн холбоо”-оос 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналыг танилцуулсан ба хуралдаанаар дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдэд үүрэг өгч, зохион байгуулалтын тодорхой асуудлуудыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top