БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн газрын төлөөллүүдтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн жишиг газар дахь агро паркын үйл ажиллагаатай танилцах үеэр “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал:

"Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ-ын гишүүн байгууллага буюу мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын доорх төлөөллүүд уулзалтад оролцож, МУ-ын ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, бодлоо хуваалцан байр сууриа илэрхийллээ.

 

ОЙН САЛБАРТ ЗАЛУУ ЭРДЭМТЭД БЭЛТГЭХ САЛБАР ЯАМНЫ БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

 

Мөн ойн болон усны инженер, залуу эрдэмтдийг бэлтгэхэд салбарын яамны бодлого үгүйлэгдэж байгааг дурдлаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааны бүх шатанд хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог дэмжиж өгөхийг хүслээ.

Түүнээс гадна мод тарихаас гадна арчилгааг эзэнжүүлэх нь чухал гэдгийг онцлоод үүнийг дагасан ажлын байр, худалдааны суваг, хууль, эрх зүйн орчин, төр иргэний итнэлцлийг бэхжүүлэх замаар эдийн засгийг дэмжих боломжийг ажил хэрэг болгож өгөхийг хүссэн.

Мөн тарьц, суулгацын борлуултын сувгийг тодорхой болгож жижиг аж ахуй нэгжийг дэмжиж, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, санхүүгийн бодит дэмжлэгийг бодлогоор зангидаж, иргэддээ ойртож ажиллахыг уулзалтад оролцогчид ярьж, хөндөж байлаа.

Уулзалтын төлөөлөлд

Тэргүүн Ц.Бямбасүрэн

Таримал загийн төгөл ХХК

Ногоон төгөл ХХК

Ой баясах ХХК

Цэцэрлэгжилт ХХК

Шаамар питомник ХХК

Одтоб ХХК

Агч ногоон ой ХХК

Мөнх ногоон мод ХХК

Мөнх ногоон тал ХХК

Ногоон шуудан ХХК

Хөх дөрвөлжин ХХК

Ази цэцэрлэгжилт ХХК

Бадмаараг гэрэл ХХК

Ургамалын далай ХХК

Ногоон харш ХХК

Мөнхийн түвшин уул ХХК

Хөвчийн бүргэд ХХК

Топ инженеринг ХХК

Эрхэт жимсний аж ахуй

Модлог ургамлын үржүүлэг ХХК

Сая ногоон төгөл ТББ

Ногоон сэрвэн ХХК

Фермер эмэгтэйчүүдийн холбоо ТББ

Халх голын хишиг ХХК

Хавчгийн ногоон мод ХХК

Хот цэцэрлэгжүүлэлт

Ойн таксаци ХХК

Эв эрчим ХХК

Улаанбаатар ой ан ХХК

Говийн улиас ХХК

Эс гарден ХХК

Эко лхам ХХК

Тансаг ландшафт ХХК зэрэг найман аймгийн 35 орчим компанийн төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top