Нүдний эргэн тойронд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг таван алдааг нэрлэе.
Хэт хүйтэн эсвэл хэт халуун усаар угаах
Нүүрээ угаах ус тань хэт хүйтэн, бас хэт халуун байх нь нүдний эргэн тойронд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг.
Тусгай будаг арилгагч хэрэглэдэггүй
Нүүр угаах зориулалттай гель, хөөсөн дээр “Нүдний эргэн тойронд хүргэхээс зайлсхий” гэсэн бичиг байдаг. Энэ нь тэдгээрийг нүдэндээ ойртуулж болохгүйг илэрхийлж буй. Иймээс нүдний эргэн тойрныхоо будгийг тусгай хөөс, тусгай тосон цэвэрлэгчээр арилга.
Нүүрний тосоо нүд орчимдоо түрхэх
Таны нүүрний тос чанартай, үнэтэй байсан ч нүдний эргэн тойрондоо бүү түрх. Нүдний эргэн тойронд тусгай арчилгаа шаардлагатай.
Нарны шил зүүдэггүй
Нарны хурц гэрэлд өдөр бүр ярвайж явдаг бол үүнээс л үрчлээ эхэлж байгааг санаарай.
Будгаа арилгалгүй унтах
Ямар ч тохиолдолд нүүрний будгаа арилгалгүй унтаж болохгүй. Хөл дээрээ тогтож чадахгүй болтлоо ядарсан байсан ч, уусан дарсандаа согтон хөл дээрээ тогтохоо байсан байлаа ч нүүрний будгаа заавал арилгаж унт!
Сэтгэгдэл ( 0 )