ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 2022.03.18-нд байгууллаа. Энэхүү төв нь ходоод, гэдэсний уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат (эхо), зүрх судас, мэдрэл, нүд, чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, суурин рентген оношилгооны аппарат, компьютерт томограф зэрэг хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий багаж хэрэгслээр тоноглогдсон төв юм.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон аймгийн засаг даргын тамын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч гишүүд, ЭМГ-ын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар оролцлоо.
"Эрүүл мэндийн дэмжих төв" нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг иж бүрэн үзүүлэх төв юм. Иргэд, үйлчлүүлэгчид тус төвд хандсанаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамрагдаж аливаа өвчлөлийг эрт илрүүлж, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 0 )