Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 90 орчим алба хаагч хамрагдаж байна.
Алба хаагчдад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын чиглэлийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, заавар, норм нормативын хэрэгжилтийг хангуулах талаар мэдлэг, мэдээлэл өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөлт, эрсдэлийн ерөнхий, нарийвчилсан үнэлгээний аргазүйг олгох зорилготой тус сургалт энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )