Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-нд ДУУСНА

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг. Тодруулбал, 10 мянгаас дээш хүн амтай суурин газрын гэр хорооллын бүсэд орших өрхийн шөнийн цагт хэрэглэж буй цахилгааны тарифыг 0 төгрөг болгодог. Ингэхдээ жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлтөд хамруулдаг билээ. Тэгвэл энэхүү хөнгөлөлтийн хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусч байна.  Ингэснээр ирэх долоо хоногийн баасан гарагаас буюу дөрөвдүгээр сарын 1-нээс гэр хорооллын иргэд энгийн тарифаар цахилгааны хэрэглээний мөнгө төлж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top