Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарихаар төлөвлөжээ.
Тодруулбал, тус аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь газрын доройтолд өртөн цөлжиж эхэлсэн тул цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах зорилгоор 2030 хүртэлх хугацаанд таван сая мод тарих зорилт дэвшүүлсэн байна.
Ингэхдээ Сүмбэр суманд 2.8 сая, Шивээговь суманд 900 мянга, Баянтал суманд 800 мянга, төмөр замын зурваст 500 мянган ширхэгийг тарихаар төлөвлөсөн байна.
Нийт тарих модны таван хувь нь нарс, шинэс зэрэг шилмүүст мод байх ба 40 хувьд улиас, хайлаас, голт бор, агч, монос зэрэг навчит мод тарих аж. Харин 20 хувьд нь сөөг ургамал, 35 хувьд алим, чацаргана, үхрийн нүд зэрэг жимс, жимсгэнийн мод тарихаар тооцоолжээ.
Сэтгэгдэл ( 0 )