АНХААР: 8х10 хэмжээтэй мансардтай байшин, граш бүрэн шатжээ

2022 оны 03 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага 18:14 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 8х10 хэмжээтэй мансардтай байшин бүрэн, залгаа барьсан 5х8 хэмжээтэй граш бүрэн, 5х8 хэмжээтэй грашийн баруун талын хэсэг хайрагдан шатаж байсан. Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүн ажиллаж 19:27 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Нийслэлийн ногоон бүс ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top