ШУА “Болорсофт” компанитай хамтран ажиллахаар боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадралыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах Монгол хэлний тухай хуулийн хүрээнд цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг хэрхэн явуулах асуудлаар ярилцаж санал солилцлоо.  

Уулзалтын үеэр ”Болорсофт” компанийн хөгжүүлсэн  “Чимэгэ” монгол дуу яриаг хөрвүүлэгч технологи,  крилл бичгийн алдаа шалгах "Болор дуран" программ болон Тунгаамал монгол бичгийн кодын стандартыг ШУА болон харъяа хүрээлэнгүүд албан ёсны эрхтэйгээр авч  ашиглахаар боллоо.

Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудад зориулсан анхны академик лицензийг нэвтрүүлж, ШУА анхны лицензийг худалдан авахаар тохиролцлоо.

Талууд цаашид шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл шинжлэлийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top