БОАЖЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх бүх үе шатанд шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн эрдэмтдийн санал, зөвлөмжид үндэслэх, судалгаа шинжилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл” хуралдав.

Өнөөдрийн хурлаар:

• Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах “Тэрбум мод” үндэсний төсөл,

• Орчны бохирдлыг бууруулах “Энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах” төсөл,

• Эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх “Хөх морь” төслийн судалгаа, ТЭЗҮ-г хэлэлцсэн юм.

Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж удирдсан бөгөөд төслийн төлөвлөгөөтэй нэг бүрчлэн танилцаж, зарим чиглэлд үүрэг өглөө.

Тухайлбал, "Тэрбум мод” үндэсний төсөлд тарих модны төрөл зүйлийг нарийвчлан төлөвлөх, усалгааны системийг эх үүсвэртэй нь цогцоор нь тусгасан байх, доройтсон ойн нөхөн сэргээлт хийх газар нутаг ямар хэмжээг эзлэх гэх мэт бусад эрсдэлийг тооцож, бодитоор тусгаж өгөхийг сануулан, дахин танилцуулах чиглэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top