Ой мод нь нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UNFAO), GIZ хамтран ойн талаарх мэдлэг мэдээлэл, олон талт ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилтод ажлууд цахим үзэсгэлэнгээр үргэлжилж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ойлгуулах, сурталчлан таниулах зорилготойгоор дэлхий даяар тэмдэглэж ирлээ. Энэ жил ““Хүн төрөлхтөн, Эх дэлхийн сайн сайхны төлөөх ойн тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ"” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэлээ.
Доорх линкээр орж үзээрэй:
https://artspaces.kunstmatrix.com/en/node/9665925
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Сэтгэгдэл ( 0 )