Хил судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй харилцан туршлага солилцов

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох ажлын хүрээнд Хил судлалын хүрээлэнгийн төлөөлөлтэй өчигдөр /2022.03.22/ уулзалт хийж, харилцан туршлага солилцлоо.

Уулзалтын үеэр судалгаа, эрдэм шинжилгээ тэр дундаа ой, хээрийн түймэр, зайнаас тандан судлал, хими, биологи, цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр болон цаашдын хамтран ажиллагааны талаар хэлэлцсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top