ОЛОН ӨНГӨ: Монгол залуус залхуу биш

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

“Монгол  залуус их залхуу болжээ. Монголчууд гаднын оронд очихоороо л сайн ажиллах юм аа” гэх үгийг олонтоо сонсож байсан байх. Монгол залуус залхуу биш. Тэдний гаднын оронд очихоороо сайн ажилладаг шалтгаан бол ердөө л үнэлгээ.  Нөгөө талаас манай улсад ажилд авахдаа хэтэрхий өндөр шалгуур тавьдаг явдал юм. Нэг байгууллагад үйлчлэгчээр ажилд орохын тулд заавал их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Түүнчлэн шинэ төгсөгчдөөс ажлын туршлага шаарддаг явдал нь олон залуусын ажил хийх хүсэл, өөртөө итгэх итгэлийг нь “унтраадаг” гэхэд хилсдэхгүй. Харин гаднын оронд хүний хөдөлмөрийг үнэлдэг мөн эхлэх болон дуусах цаг нь тодорхой. Илүү ажилласан цаг бүрийг үнэлж чаддагт л оршдог юм. Харин манай улсад 600 мянган төгрөгийн цалин амлаад 10.00 -22.00 цаг хүртэл, хагас бүтэн сайнд амралтгүй ажиллахыг шаарддаг. Хэрэв ажиллахгүй гэж хэлвэл “Одооны залуус их залхуу болжээ. Ажил голоод гэдэг”.

 

Хэрэв чи өдөрт яг тэдэн цаг ажиллах ёстой. Тэдэн  цаг ажиллаад ийм цалин авна. Харин илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллавал чамд ийм төгрөгний цалин бодогдоно гэвэл “үгүй” гэж хэлэх залуус бараг л олдохгүй. Цаг наргүй ажилласан ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байдлаас болж, нийгмээр дүүрэн бухимдалтай залуус, гэрт нь байнгын үл ойлголцол хэрүүл. Энэ нь эргээд гэр бүлийн хүчирхийлэл, хулгай дээрэм гэх зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэхэд хүргэж байна. Ер нь бол цаг наргүй ажилласан хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байдлаас үүдэж гэр бүл, эрүүл мэнд, нийгэмд ямар их хор учирч буйг бид сайн мэдэхгүй, мэдсэн ч юу хэлэхгүй явсаар л байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top